Оросын эсрэг авах шинэ хориг нь 25 мянган немцүүдийг ажилгүй болгоно гэж The Financial Times сонин Германы эдийн засгийн Зүүн хорооны тэргүүн Экхард Кордесийн үгнээс иш татан бичжээ. Тус байгууллага нь Зүүн европт ажилладаг компаниудын сонирхлыг лоббиддог.
“Энэ хямрал нь Орос ба Украины ажил хэрэгч нөхцлийн хувьд хор юм. Сөргөлдөгч бүх талууд хямралыг даамжруулалгүйгээр хурцатмал байдлыг намжаах бүх арга хэмжээг авна гэж найдаж байна” хэмээн Кордес хэлжээ.
Германы компаниудын түгшүүрийг Итали, Франц, Их Британийн ажил хэрэгч хүмүүс хуваалцаж байгааг сонин тэмдэглэв. Өнөөдөр Германы компаниуд энд хамгийн амархан өртөх эрсдэлтэй байна.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР