1946 оны долдугаар сарын 5-нд анх удаа бикини усны хувцсыг олон нийтэд үзүүлжээ.
1946 оны энэ өдөр Парист болсон хувцас загварын үеэр модельер Луи Риар анх удаа бикини (цээж, өгзөг далдалсан) шинэ загварын усны хувцасыг олон нийтэд үзүүлсэн бөгөөд хувцасыг загвар өмсөгч Мишлен Бернардини өмсөн тайзан дээр эргэлдэнхэн алхжээ.
Энэхүү усны хувцас нь нийгмийг атомын бөмбөгөөс ч (дөрвөн өдрийн өмнө АНУ-д туршилт хийсэн байдаг) илүү цочроож, далайн эргийн олон амралт цэнгээний газар өмсөхийг хориглосон байна. Энэ журам шийдвэр 1950-д оны дунд хүртэл үргэлжилсэн бөгөөд 1956 онд Бриджит Бардо-н гол дүрд тоглосон ''And God Created Woman'' кино дэлгэцэнд гарснаар бүх зүйл өөрчлөгджээ. Учир нь уг киноны зарим хэсэгт жүжигчин маань ийм хувцастай тоглож, чухамхүү энэ кино бас жүжигчний ач буянаар загвар зохион бүтээгчид алдар хүнд авчирсан төдийгүй уг усны хувцас маш их эрэлт хэрэгцээтэй болж энэ их хэрэгцээг хангахын тулд үйлдвэрүүд гурван ээлжээр ажилсан ч хангаж чадахгүй байсан түүхтэй ажээ…
Эх сурвалж:Baatar Batkhuyag