Фабио Фонини хавдрын эсрэг нүцгэлжээ

Хуучирсан мэдээ: 2014.07.05-нд нийтлэгдсэн

Фабио Фонини хавдрын эсрэг нүцгэлжээ

Италийн теннисчин Фабио Фонини Их Британийн Cosmopolitan сэтгүүлд нүцгэн зургаа авахуулжээ. Дэлхийн чансааны 15-т бичигдэж буй 27 настай Италийн Фабио Фонини өдгөө Английн Лондонд үргэлжилж буй "Уимблдон"-ы гуравдугаар тойрогт ялагдал хүлээсэн юм.

Фабио Фонини эрэгтэйчүүдэд хорт хавдрын талаарх ойлголтыг нэмэгдүүлэхийн тулд Cosmopolitan сэтгүүлийн ирэх сарын дугаарт нүцгэн зургаа авахуулжээ. Тэрээр хэлэхдээ: "Би долоон өөр шивээстэй бөгөөд NMM гэсэн үг ч бий. Энэ нь Италиар "хэзээ ч битгий бууж өг" гэсэн утгатай үг юм." гэсэн байна.

Өнгөрөгч долоо хоногт "Уимблдон"-ыг эхлэх үеэр "Их дуулга"-ын долоон түрүүт, дэлхийн тэргүүн теннисчин цолыг хүртэж явсан АНУ-ын Винус Уильямс, 2010 оны "Уимблдон"-ын шигшээд шалгарч байсан Чехийн Томаш Бердыч нарын нүцгэн зураг ESPN сэтгүүлийн нүүрийг чимэж байсан. Тэгвэл Итали теннисчин тэднээс дутсангүй нүцгэлжээ.

Эх сурвалж: www.atpworldtour.com

Ч.ШАРХҮҮ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж