Пэтр Газдык тэргүүтэй төлөөлөгчид хүрэлцэн ирлээ

Хуучирсан мэдээ: 2014.07.05-нд нийтлэгдсэн

Пэтр Газдык тэргүүтэй төлөөлөгчид хүрэлцэн ирлээ

БНЧУ-ын Парламентын Доод танхимын Дэд дарга ноён Пэтр Газдык тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсад хүрэлцэн ирлээ.

Монгол Улсад албан ёсны айлчлал хийх гэж байгаа Бүгд Найрамдах Чех Улсын Парламентын Доод танхимын Дэд дарга ноён Пэтр Газдык тэргүүтэй төлөөлөгчид өнөөдөр / 2014.07.05 / манай улсад хүрэлцэн ирлээ.

Бүгд Найрамдах Чех Улсын Парламентын Доод танхимын Дэд дарга ноён Пэтр Газдык тэргүүтэй төлөөлөгчдийг “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд газардахад Улсын Их Хурлын гишүүн, Монгол-Чехийн парламентын бүлгийн дарга Ж.Батсуурь болон албаны бусад хүмүүс угтан авлаа. Монгол-Чехийн парламентын бүлгийн дарга Ж.Батсуурь төлөөлөгчдийг Монгол Улсад тавтай айлчлахыг уриад, айлчлалын хүрээнд хийгдэх ажлуудын талаар харилцан санал солилцлоо.

Айлчлалын хүрээнд Бүгд Найрамдах Чех Улсын Парламентын Доод танхимын Дэд дарга ноён Пэтр Газдык тэргүүтэй төлөөлөгчид Улсын Их Хурлын дарга З.Энхболдод бараалхана. Мөн ноён Пэтр Газдык тэргүүтэй төлөөлөгчид Хустайн байгалийн цогцолборт газраар явж сонирхохын зэрэгцээ өмнө хэрэгжсэн “Улаанбаатар хотыг ундны усаар хангадаг эвдэрч гэмтсэн эх үүсвэрүүдийг сэргээн засварлах” төслийн хэрэгжилттэй танилцана.

Түүнчлэн Эрдэнэт хотын Дулааны цахилгаан станц болон Дарханы Мэргэжлийн сургалтын үндэсний төвд зочилж, гадаад хөгжлийн хамтын ажиллагааны “Дархан хотын мэргэжлийн сургалтын төвд хөдөө аж ахуйн мэргэжлээр техник мэргэжлийн боловсрол эзэмшүүлэлтийг дэмжих” төсөлтэй танилцаж, Ургамал газар тариалангийн сургалт эрдэм шинжилгээний хүрээлэнд зочлоно хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж