Гар утасны зах зээлд хэн хүчирхэг вэ?

Хуучирсан мэдээ: 2011.05.16-нд нийтлэгдсэн

Гар утасны зах зээлд хэн хүчирхэг вэ?

Nokia дэлхийн зах зээл дээр гар утасны
борлуулалтын хэмжээгээрээ тэргүүлэгч хэвээр байгаа хэдий ч бүс нутагаар
нь авч үзэх юм бол жишээ нь баруун европын орнуудад өрсөлдөгчдийн байр
суурь чангарч эхэлсэн байна.

 

2011 оны 1-р улиралд IDC-ийн хийсэн
судалгаагаар Apple баруун европын ухаалаг утасны зах зээлд тэргүүлэгч
байр суурьтай буюу зах зээлийн 20,8% – ийг эзлэж чаджээ. Америкийн
компани 4,4 сая ухаалаг утас зарж чадсан байхад Nokia зах зээлийн 19,6%
буюу 4,2 сая утасны борлуулалт хийсэн байна. Өмнөх оны энэ үетэй
харьцуулан харвал Nokia-ийн зах зээлд эзлэж байсан хувь40,6% байсан
байна. Харин RIMидэвхитэй өсөлтийг үзүүлж, борлуулалтаа өнгөрсөн оныхоос
48%-аар өсгөж, баруун европын зах зээлийн 3 дахь лидер болж чадсан
байна. Тайванийн НТС компани энэ онд борлуулалтаа 2 дахин нэмэгдүүлж
чадсанаар зах зээлийн 16,5%-ийг эзлэж чаджээ. Үүний шалтгааныг НТС
утсандаа хамгийн эрэлттэй байгаа Android үйлдлийн системийг суулгасантай
холбож тайлбарлаж байна. Харин Galaxy S-ийн гайхалтай амжилт Samsung
компанийг зах зээлд эзлэх хувиа 5 дахин өсгөхөд хүргэсэн ба 2011 оны 1-р
улиралд л гэхэд 2,6 сая гар утас борлуулж чадсан байна.

Баруун европын гар утасны зах зээл дээр
(ухаалаг болон ердийн утас нийтдээ)Samsung тэргүүлэгч болжээ. 1-р
улиралд нийтдээ баруун европийн зах зээл дээр нийт 45 сая гар утас
борлогдсоны 21,2 сая нь ухаалаг гар утас байна. Өнгөрсөн онтой
харьцуулбал ухаалаг утасны борлуулалт 76%, харин энгийн утасных 5% өссөн
байна.

Эх сурвалж: www.likeit.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж