Герман АНУ-ын Элчин сайдаас тайлбар авчээ

Хуучирсан мэдээ: 2014.07.05-нд нийтлэгдсэн

Герман АНУ-ын Элчин сайдаас тайлбар авчээ

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама, Германы канцлер Ангела Меркель

 

Америкийн талд ажиллаж байсан тагнуулыг баривчилсан хэргээс үүдэн Германы албаныхан Берлин дэх АНУ-ын Элчин сайдаас тайлбар авчээ. Германы гадаад тагнуулын албаны /Bundesnachrichtendienst/ ажилтан 31 настай эрэгтэйг АНУ-д нууц мэдээлэл худалдсан хэргээр баривчилсан тухай “Der Spiegel” хэвлэлд мэдээлсэн байна. Одоогоор энэ хэргийг Германы канцлерийн албанаас мөрдөн шалгаж буй гэнэ.

 

Өмнө нь өнгөрсөн жил АНУ-ын тагнуулын агентлаг Германы канцлер Ангела Меркелийн гар утсыг чагнаж, тандаж байсан нь ил болсноор хоёр орны харилцаанд сэв суусан билээ. АНУ-ын тагнуулын үйл ажиллагаатай холбоотой олон мянган нууц мэдээлэл экс ажилтан Эдвард Сноуденээр дамжин ил болсон юм. Тагнуулын ажиллагаанаас болж АНУ, Германы хооронд үл ойлголцол үүссэнээр Украины хямрал, Ираны цөмийн хөтөлбөр зэрэг олон улсын асуудалд ОХУ-ын эсрэг Ангела Меркелийн дэмжлэгийг авахад Барак Обамад багагүй бэрхшээл учрахыг ажиглагчид дүгнэжээ.

 

Эх сурвалж: ВВС

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж