Нэгэн самурай дайчин эр Хакүйн(1686 – 1768) Зэнгийн Мастер дээр очоод "Та надад хэлээч там гэж юу вэ?Диваажин гэж юу вэ? Тийм зүйл хаана байдаг юм бэ?" гэж асуув. Хакүйн хэсэг чимээгүй суусны эцэст түүн рүү хараад "Чи одоо өөрийгөө жинхэнэ самурай хүн гэж бодож байгаа юм биш биз? Өөрийгөө нэг хараач? Наад сэлмээ ер нь ашиглаж чаддаг юм уу чи? Чам шиг ийм олиггүй дайчин эрийг би огт мэдэхгүй юм байна." гэхэд самурай эр ихэд бухимдан, уурлангуйгаар "Та юунд ингэж хэлж зүрхэлнэ вэ? Надтай энэ мэт харьцахыг би хэрхэвч хүлээн зөвшөөрөхгүй" гэж хэлээд сэлмээ гарган ирж, өвгөн ламыг цавчихаар далайхад, Хакүйн түүнд "Чи өөрөө там гэж юу вэ? гэж асуусан. Энэ бол там" гэж хэлэв. Самурай эр сэлмээ далайсан хэвээр гацаж орхиод, түүнийг эзэмдсэн уур хилэн, үзэн ядалт даруй арилж зөөлрөөд, амь насаараа дэнчин тавин байж түүний асуултад хариулсан өмнөө зогсох хөгшин ламыг хүндлэн биширч, сэлмээ хурааж өвдөг сөхрөөд, чин сэтгэлээсээ "Баярлалаа танд…" гэв. Үүний хариуд инээмсэглэсэн Хакүйн "Харин энэ бол анд минь өнөөх диваажин юм шүү дээ." хэмээн хариулав.