Египетэд гурван хүнийг хөнөөв

Хуучирсан мэдээ: 2014.07.04-нд нийтлэгдсэн

Египетэд гурван хүнийг хөнөөв

Фото: AP Photo/Ahmed Abdel Fattah, El Shorouk Newspaper

 

Жилийн өмнө исламистуудын  эсэргүүцлийн төв болж байсан Эн-Нахда талбай ба Каирын их сургуулийн өмнөх гүүрийг бүрэн хаажээ. “Мусульман ахан дүүс” хөдөлгөөнийхөн их сургуулийн өмнөх талбайд марш хийнэ гэсэн мэдээ тархсны дараа эрх баригчид дээрх арга хэмжээг авсан байна.

 

“Мусульман ахан дүүсийн” лидер цаазын ял авсан байгаа

 

Исламистууд Гиза дахь пирамид хүрэх замыг хаасан, тэнд хууль хяналтынхантай мөргөлдөөн гарсан гэх мэтийн  мэдээ ирж байна. Цуврал дэлбэрэлт Каир ба  захын дүүргүүдэд нь гарсны дараа  байдал хурцдах хандлагатай болсон байлаа. Цагдаагийхан өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байгаа. Мөн эмнэлэгүүдэд онц дэглэм тогтоож шархдагсдыг хүлээн авахад бэлэн болгожээ. Тахрир талбай бүрэн хаагджээ.

 

Үүний өмнө Каир хотод гурван бөмбөг дэлбэрсэн ба бас ийм  үйлдэл Александри, Асьют хотуудад болжээ. Хохирогчдын талаар мэдээлээгүй байна.

 

Фото: EPA/KHALED ELFIQI

 

Каирт хотод мөргөлдөөний улмаас гурван хүн амь үрэгджээ. Гарч буй мэдээгээр тэд Гизагийн зам дээр үрэгдсэн бололтой. Армийнхан  Мохаммед Мурсийг засгаас зайлуулсны нэг жилийн ойгоор исламистууд тус оронд эсэргүүцлийн хөдөлгөөнийг явуулж байгаа. Тэднээс 160 орчим хүнийг баривчилсан тухай  мэдээлэл  ирэв.  Египетийн нийслэлд буун дуу сонсогдож байна.

 

Энэ цагаар олон удаа аллага үйлдсэн гэх "Ансар Бейт аль-Макдис" нууц бүлэглэлийн 17 дайчдыг Синайн хойгийн хойд хэсэгт устгасан байна.

 

ЛАВЛАХ:  "Мусульман ахан дүүс” хөдөлгөөн"

 

Египетийн Засгийн газар 2013 оны арванхоёрдугаар сарын 25-нд тус байгууллагыг террор бүлэглэл гэж албан ёсоор зарлажээ.

 

Фото: Архив EPA/MOSAAB ELSHAMY

 

“Мусульман ахан дүүс” хөдөлгөөнийг  1928 онд Исмаилия хотын 22 настай багш Хасаналь-Банна үүсгэн байгуулсан байна. Цэвэр шашны, даянчлан сурталчлах ажил эрхэлж байв. Панисламизм, исламын замнал, исламын хөгжил ба исламын ардчилал гэсэн санааг явуулан баруунчлалын эсрэг байлаа. Явцын дунд үзэл санаа ба үйлдэл нь  улстөржин өөрчлагдөв. Тэдний төлөөлөгчид анхлан террорыг улсад шахалт үзүүлэх хэрэг болгон ашиглажээ. 1954 онд Египетиййн ерөнхийлөгч Гамель Абдель Насерийг хөнөөх оролдлого хийсний дараа тус хөдөлгөөнийг хориглосон байна.

 

Далаад онуудад Анвар  Садат ерөнхийлөгч байх үеэр тэд хүчирхийллийн аргаар тэмцлээ эрчимжүүлжээ. Садатыг хөнөөсний дараа тэднийг нэг мөр хориглосон байлаа. Олон жилийн дараа тэд  өмнөх аргаас татгалзан намын хөгжлийн замыг сонгожээ. Энэ байгууллага хатуу хяналтын дор байсан ч тэдний нийгэмийн хандлагатай санаа бодол нь В 1970-х годах при Анваре Садате они вновь начали активно выступать против действующих властей, возвращаясь к прежним насильственным методам борьбы. Потребовалось еще несколько лет, прежде чем организация окончательно отошла от зарекомендовавших себя средств достижения политических целей и встала на путь партийного развития. И хотя  олны дэмжлэгийг ихээр авах болсон байна. Тэд 2005 оны сонгуулиар парламентад 20 хувийн суудлыг нь эзэлсэн юм.

 

Тус байгууллагын идэвхтнүүд Египетийн 18 хоногийн эсэргүүцлийн хөдөлгөөнд чухал үүрэг гүйцэтгэн Хосни Мубаракийг огцруулсан байлаа. Нэгдүгээр сарын 25-ны хувьсгалын дараа тэд эрч хүч аван анхны чөлөөт сонгуульд нь ялалт байгуулав. Хөдөлгөөний нэр дэвшигч Мохаммед Мурси ерөнхийлөгчийн сонгуульд яллаа. Улс орныг исламжуулах гэсэн учир тэрээр  зөвхөн нэг жил л ерөнхийлөгч байгаад  цэргийн эргэлтээр засгаас зайлуулагдсан юм. Исламистуудын олоныг хамаарсан эсэргүүцэл нилээд удаан үргэлжилж цэргийн хүчээр дарагдсан ба Египетийн Засгийн газар 2013 оны арванхоёрдугаар сарын 25-нд тус байгууллагыг террорынх гэж албан ёсоор зарлажээ.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж