Дээд радын депутатууд Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлыг хурлын дэгд багтаах санал өгөв.
Фото: EPA/STRINGER
Украины хүчнийхэн Металлист (Луганск) тосгоныг их буугаар буудаж байна. Хэд хэдэн сум Луганск хотын Каменнобродскийн районд дэлбэрчээ. Хувийн хэд хэдэн аж ахуй шатаж байна.
Киев хотын унадаг дугуйчид дугуйн замаас мухлагуудыг хураахыг Кличкогоос шаарджээ.
Оросын ерөнхийлөгч Владимир Путин Германы канцлер Ангела Меркель, Францын ерөнхийлөгч Франсуа Олланд нартай утсаар ярихдаа, Берлинд Гадаад хэргийн сайд нарын тохиролцсон урт хугацаагаар гал зогсоох шийдвэрийг биелүүлэх нь чухал гээд дөрвөн орны контактын хэсгийг 5-наас хоцролгүйгээр хуралдуулах хэрэгтэйг хэлжээ.
Оросын нисдэг тэрэгнүүд Украины агаарын хилийг зөрчлөө гэж Украины хилийн цэргийн албанаас мэдээлэв.
Украины Үндсэн хуулийн төрийн хэл нь украин хэл гэсэн 10 заалт хэвээр үлдэнэ гэж Порошенко мэдэгдлээ.
Украины бодлогын тухай мэдээлэл алга. Хэрэв хүмүүс өлсгөлөнгөөр үхээд эхлэх юм бол бид хүмүүнлэгийн коридорыг заавал бий болгоно хэмээн Луганск, Донецкийн ард улсуудын парламентын холбооны тэргүүн Олег Царев сэтгүүлчдэд мэдэгдлээ.
Украины зэвсэгт хүчний шинэ ерөнхий командлагчаар дэслэгч генерал Муженког ерөнхийлөгч Порошенко томилов.
Донецк хотын замын цагдаагийн эргүүлийн машин руу үл таних хүмүүс довтолсноос болж хэд хэдэн цагаа үхлийн шарх авчээ.
Дээд радын депутат Иван Бушко Украинд давхар иргэншлэлийн институци бий болгох боломжийг авч үзэх санал дэвшүүлэв. Давхар харьяаллыг зөвхөн ЕХ ба АНУ, Канадтай тогтоохыг тэр хэлж байна.
Украины хямралыг тайван замаар дипломат аргаар шийдэх нь гол зорилт хэвээр байгаа гэж Европ дахь НАТО-гийн нэгдсэн Зэвсэгт хүчний ерөнхий командлагч генерал Филип Бридлав үзэж байна.
Донбассын иргэдийг усаа ариг гамтай хэрэглэхийг уриалав. Нөөцийн усан сангуудыг усаар дүүргэж чадаагүй гэж "Вода Донбасса" ахуйн компани мэдэгджээ.
Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын парламентын ассамблей Украины хямралыг зохицуулах хэлээлцээр явуулагчдын хэсгийг зохион байгуулна гэж тус байгууллагын шинэ тэргүүн Илкка Канерва "Турун саномат" сонинд ярилцлага өгөхдөө мэдэгдсэн байна.
Украины их буучид Луганск хотын төвийг буудлаа. Журамт цэргийнхний байрлалаас 3-5 км-ийн зайтай Каменнобродскийн хэсэг ч их бууны галд өртөв.
Луганск мужийн зөвлөлийн дарга Валерий Голенко, их бууны бөмбөгдөлтөд өртөн амиа алдагчдын талаар мэдээлэв. Түүний хэлснээр Луганск суурин, Старая Кондрашовка тосгонд бөмбөгдөлтын улмаас энгийн 12 хүн тэдний тоонд таван настай хүүхэд амиа алджээ. Шархдагсдын тоо хэдэн арваар яригдаж байна. Кондрашовка тосгоныг бөмбөгдсөн нь Украины нисгэгчдийн алдаа байсан гэж "Азов" гэх хүчнийхний тусгай сумангийн орлогч дарга мэдэгдлээ.
Дээд радын байрны дэргэд сайн дурынхны "Донбасс" суманмайданы өөрийгөө хамгаалах хүчин, "Киев-1" сумангийн төлөөлөгчид цугларан Дээд рад ба ерөнхийлөгч Порошенкогоос зүүн хязгаарт онц байдал тогтоохыг шаардлаа.
Украины хүчнийхэн лхагва гаригийн орой Краматорск (Донецк) хотыг дахин их буугаар буудлаа. Кассетын сум хэрэглэсэн байж магадгүй гэж журамт цэргийн төлөөлөгч хэлжээ.
Хурандаа генерал Валерий Гелетей. Фото: ИТАР-ТАСС/Максим Никитин/Фото из архива
Украины парламент Валерий Гелетейг Батлан хамгаалахын сайдаар томилохыг зөвшөөрөв. Түүнийг ерөнхийлөгч Петр Порошенко санал болгожээ. Хүчний блокийн шинэ хүмүүс олон жилийн турш армид ноёрхсон авлигын системийг эвдлэн арилгаж чадна гэж Порошенко үзэж байна. “Бид армийг бузарлан доромжлохыг тэвчихгүй” хэмээн шинэ сайдыг танилцуулахдаа Порошенко мэдэгдэв. "Та нарын дэмжлэгтэйгээр манай нутаг нэгтнүүдийн аюулгүй байдлыг хамгаалахын тулд сайдын тушаалд ажиллахдаа чадах бүхнээ хийнэ. Манай улсад амгалан тайван байдал, эмх журмыг тогтоон газар нутгийн бүрэн бүтэн байдлыг сэргээн тогтоохыг амлая. Украин ялна гэдэгт би итгэлтэй байна. Надад итгэ, ялалт заавал ирнэ. Украины Севастопольд ялалтын парад заавал болно” хэмээн шинэ сайд мэдэгдлээ.
Дээд рад Батлан хамгаалахын сайдын үүргийг гуравдугаар сарын 25-наас гүйцэтгэж байсан Михаил Ковалийг ажлаас нь чөлөөллөө. Одоо тэрээр Үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалахын зөвлөлд ажиллах юм.
Одоо 46 настай Валерий Гелетей нь Карпатын хязгаарын уугуул бөгөөд 2007-2009 онуудад Төрийн хамгаалалтын албаны дарга байжээ. Үүний өмнө Дотоод хэргийн яамны байгуулагуудад олон жил ажилажээ. Өнгөрсөн гуравдугаар сараас тэрээр Төрийн хамгаалалтын албыг толгойлж байлаа. Ющенкогийн засаглалын үеэр Порошенкогийн мэдэлд ажиллаж байсан ба цагдаагийн хурандаа байхдаа хүчнийхнийг шүүмжилсээр карьер нь дээшилжээ.
Гэрэл зурагчин Богдан Бортаков Facebook дэх өөрийн хуудсанд Украины шинэ сайдын ямар нэгэн баримтад гарын үсгээ зурж байгаа зургийг тавьсан байв. Үүнийгээ тайлбарлахдаа эзэн сайд тангараг өргөөд гарын үсгээ зурж байгаа гэсэн юм.
“Украины Батлан хамгаалахын шинэ сайд чернилийг таглаагаар нь нэвтрэн гоожтол тийм шүрүүн хүн байна… кадарт тангараг өргөсний дараах гарын үсэг зуралт” гэж Бортаков бичжээ.
Ш.МЯГМАР