&#34Чингис хаан&#34 Гранпри өнөөдөр эхэлнэ

Хуучирсан мэдээ: 2014.07.04-нд нийтлэгдсэн

&#34Чингис хаан&#34 Гранпри өнөөдөр эхэлнэ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдаж буй “Рио-2016” зуны ХХХI олимпийн их наадмын эрхийн оноо олгох, жүдо бөхийн “Чингис хаан” Гран-при тэмцээн өнөөдөр эхэлнэ.

Энэ удаагийн “Чингис хаан” Гран-при тэмцээнд ОХУ, Япон, Унгар, БНАСАУ, БНСУ, Узбекстан, Гүрж, АНУ, ХонгКонг, Австри, Словак, Румын, Мозамбик, Герман, Чех, Канад, Казакстан, Польш, Филиппин, Сингапур, Иран, Венесуэл, Швейцар, Украйн, Турк, Бразил, БНХАУ, Португаль тэргүүтэй 40 орчим орны 350 гаруй жүдоч зодоглохоор мэдүүлгээ ирүүлээд байна.

Монголын жүдо бөхийн холбооноос “Чингис хаан” гранпри тэмцээний зохион байгуулах хороог 10 хүний бүрэлдэхүүнтэйгээр томилон ажиллаж байна.

Зохион байгуулах хорооны бүрэлдэхүүнийг танилцуулъя.

Дарга:

Д.Дорлигжав – Монгол Улсын Ерөнхий Прокурор, МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч

Дэд дарга:

Х. Баттулга – УИХ, Засгийн газрын гишүүн, МЖБХ-ны Ерөнхийлөгч

П.Цагаан – Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга

П.Алтангэрэл – ССАЖЯ-ны төрийн нарийн бичгийн дарга

Б.Пагва – ОУЖБХ-ны мастерийн зөвлөлийн дэд тэргүүн

Гишүүд:

Ч.Улаан – УИХ, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд

Э.Бат-Үүл – Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч

Б.Билэгт – ЦЕГ-ын дарга

Б.Пүрэвдорж – Гадаадын иргэн, харъяатын асуудал эрхлэх газрын дарга

Д.Баттулга – Допингийн эсрэг үндэсний төвийн захирал

С.Мөнхсүх  – ССАЖЯ-ны харъяа Буянт-Ухаа спорт ордны захирал

Зохицуулагч менежер:

М. Бөхбат – МЖБХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга

Д.Нямхүү – Менежер

Д.Дашбямба – Хуулийн зөвлөх

Д.Мөнхзул – Санхүүгийн ажилтан

И.Отгонбаяр – Спорт хариуцсан захирал

Нарийн бичиг:

Д.Энхтүвшин – Олон Улсын “А” зэрэглэлийн  шүүгч

Ш.Баясгалан – Спорт бэлтгэлийн төвийн мэргэжилтэн

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж