Дуу бүжгийн эрдмийн чуулга ээлжит бэлгээ задаллаа

Хуучирсан мэдээ: 2014.07.04-нд нийтлэгдсэн

Дуу бүжгийн эрдмийн чуулга ээлжит бэлгээ задаллаа

Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулга зургадугаар сарын 15-аас “Монгол урлагийн гайхамшиг” зуны улирлын тоглолтоо өдөр бүр 18:00 цагаас Монгол улсын зорин ирсэн монголчууддаа болон жуулчдад зориулан тоглож байгаа билээ.

Гадаад, дотоодын үзэгчидийн нүдийг баясгаж, сэтгэлийг сэргээсэн үндэсний урлагийн тоглолт бүтэн зуны туршид өдөр бүр үзэгчдэд хүрэх бөгөөд Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойд зориулан “Дэлхийд гайхагдсан Монгол урлаг” тоглолтоо  долдугаар сарын 5-15-ны хооронд Монгол урлагийн бахархал болсон бүтээлүүдээ шинэчилсэн зохиомжит хөтөлбөрөөр 10 хоног тоглохоор зэхжээ.

Тоглолтонд  зууны манлай бүжиг дэглээч Ц.Сэвжидийн шавь 62 бүжигчин, Үндэсний хөгжмийн их найралын 53 хөгжимчин, Ардын жүжигчин Д.Самбуу, Гавьяат жүжигчин Л.Чулуунчимэг, Гавьяат жүжигчин С.Эрдэнэцэцэг, Гавьяат жүжигчин Н.Амгалан, Гавьяат жүжигчин Д.Ширмэнтуяа, Соёлын тэргүүний ажилтан Б.Батмэнд, Соёлын тэргүүний ажилтан Д.Амаржаргал, Соёлын тэргүүний ажилтан С.Цогтсайхан нараас бүрдсэн Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгийн 20 дуучин зэрэг нийт 135 уран бүтээлчид оролцон тоглох юм байна.

Э.ТЭКҮ

 

ҮДБЭЧуулгын Үндэсний их баяр наадмаар тоглох тоглолтын хуваарь

 

Он, сар, өдөр   

тоглолтын нэр

хугацаа

зориулалт

1

2014.07.05 -2014.07.15

“Дэлхийд гайхагдсан монгол урлаг” 

18:00

Ардын хувьсгалын 93-н жилийн ойд зориулсан тусгай тоглолтууд

2

 

 

2014.07.11

 

“Дэлхийд гайхагдсан монгол урлаг” 

16:00

Ардын хувьсгалын 93-н жилийн ойд зориулсан тусгай тоглолтууд

18:00

20:00

4

2014.07.12

Дэлхийд гайхагдсан монгол урлаг 

18:00

Ардын хувьсгалын 93-н жилийн ойд зориулсан тусгай тоглолтууд

20:00

5

2014.07.16-2014.10.01

Монгол урлагийн гайхамшиг

өдөр бүр  18:00

үндэсний  урлагийн тоглолт


 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж