
УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан Төрийн ордны “Б” танхимд, МАН-ын бүлгийн хуралдаан “А” танхимд тус бүр үргэлжилж байна. МАН-ын бүлэг нь сая Химийн хорт болон аюултай бодисын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэх байсан ч танилцуулга хийгдээгүйн улмаас хойшлууллаа. Учир нь уг хуулийн төслийг УИХ дахь Ардчилсан намын бүлэгт Байгаль, орчин яамныхан танилцуулж, цаг нь давхацсантай холбоотой юм. Одоо МАН-ын бүлэг нь Олон хүүхэд төрүүлж, өсгөсөн эхийг урамшуулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Эл төслийг УИХ-ын гишүүн Д.Оюунхорол нарын гишүүд санаачлан боловсруулжээ.
Бүлгийн хуралдаанууд хаалттай үргэлжилж байна.
Г.Дарь