Энэ бичлэг бол Сарангэрэлийн өмгөөлөгчийн хэвлэл мэдээллийнхэнд өгсөн баримт. Сайн сонсвол заавар өгч байгаа цагдаагийн албан тушаалтан цаашаа даргаасаа хэн гэдэг сэтгүүлч ирэхийг асуухыг анзаарч болно. Өөр ч олон бичлэг байгаа. Шүүх хурал дээр энэ бүх бузар заваан гүтгэлэг, зохион байгуулалттай хэрэг олонд ил болно. Харин энд сэтгүүлчид бид хүний гар хөл болоод байгаагаа ойлгож хэрэлдээд байна уу, ойлгохгүй хоорондоо муудаад байна уу. Ийм тодорхой баримт сэлтийн эсрэг ямарч хуйвалдаан хийгээд одоо өнгөрсөн. Энэ хэрэг хоорондоо тохироод гар барилцаад ойлголцох хэмжээнээс нэгэнт хальсан учир зарим нэг нь ялаа аваад шоронд суух нь тодорхой гэж хэлж болно. Харин энэ завсраар хэдэн хүн хэлмэгдэх бол.
Эх сурвалж: www.dorgio.mn