Тэр жинхэнэ найз мөн үү?

Хуучирсан мэдээ: 2010.04.15-нд нийтлэгдсэн

Тэр жинхэнэ найз мөн үү?

Газар дээрх ганц найз

1. Удаан хугацааны хичээл чармайлтын үр дүнд чамайг тушаал дэвшихэд найз
А. Би чамайг чадна гэдгийг мэдэж байсан. Тэмдэглэцгээе.
Б. Хүлээгээрэй, чи тушаал дэвших гэж байгаагаа надад хэлээгүй шүү дээ?
В. Ямар сайн хэрэг вэ? Би хэдэн жилийн өмнө бас тушаал дэвшихдээ ингэж баярлаж байснаа санаж байна.
2. Хэрэв найз чинь нөхрийн чинь хажууд суугаад өөрийн чинь ажиглаж байгааг мэдэхгүй
А. Улс төр, ТВ-ийн шоу, юу ч хамаагүй ярилцана. /Тэдний яриа нийлдэг/
    Б. Явах шалтаг хайна. /Тэр эелдэг биш ч дургүй гэдгээ нуудаггүй./
В. Нөхрийн чинь наргианд чангаар инээж, хөлөө дэвсэн илт сээтэгнэнэ.

3. Найзтайгаа муудалцсаны дараа түүүний гэрт очиход
А. Хэлэх гэсэн зүйлээ бүгдийг нь хэлэхэд та ч тэр ч тайвширдаг.
Б. Би чамтай ярилцмаар л байна. Гэхдээ би одоо гадагшаа  гарах гэж байна.
В. Тэгээд үнэнээ хэл л дээ.
4. Чамд ноцтой асуудал тулгарсан бол
А. Чиний  хамгийн түрүүнд залгадаг хүн.
Б. Бусад хүмүүстэй холбогдож чадахгүй бол түүн рүү залгана.
В. Хамгийн сүүлчийн найдвар /өөрийг чинь одоо ч хүлээн зөвшөөрдөггүй хадам ээж рүүгээ ярьсны дараа залгана/

Найзуууд

5.Найзуудтайгаа цуг хоолонд орно. Тооцоо бодож байснаас хамаагүй илүү гарч чи ганцаараа төлнө. Тэд
А. Маргааш нь өөрийнхөө тооцооны хувийг чамд өгөөд баярлалаа гэж дахин хэлнэ.
Б. Хэдэн долоо хоногын дараа чамайг цухас сануулсны дараа өгнө.
В. Сарын дараа шахаж шаардсаны эцэст чамайг өөрийнхөө мөнгийг авах гэсний төлөө уурлан барин өгнө.
6.Та нарын дунд чиний бусад хүмүүс мэдлэх вий гэж болгоомжилдог нууц байдаг. Тэд үүнийг чамайг шахсаар байгаад хэлүүлж авсан бол
А. Хэдэн цагын дараа цуу яриа тархана.
Б. Тэд ууж  согтсоныхоо дараа дэлгэж мэднэ. /Дараа нь тэд  нүглээ  наминчилна./
В.Тэд өөр дотны найздаа нууцлан ярих болно.
7. Аль нэг газар сонгож тэдэнтэй уулзахаар болзох үед
А. Чамайг  ирэхээс өмнө ирээд хүлээж байна.
Б. Чиний эрт ирээрэй гэж хэлснийг юман чинээ бодолгүй юу ч болоогүй юм шиг 20 мин дараа ирж элдэв зүйл захиалуулна.
В. Тэд ирэх боловч таны сонгосон  газрыг өөлж, өөр газар оролгүйгээр явна.
8. Өөр найзуудтайгаа таницуулах үед
А. Тэдэнд шууд таалагдана. Тэд нээлттэй хөгжилтэй байна.
Б.  Тэдэнд найрсаг байхыг урьдчилан хэлэх боловч тэд дүлий оргин суух болно.
В. Шинээр ирсэн хүмүүсийг үл тоомсорлон, өөрсдийн тухай ярьж, хэзээ аялалд явахаа төлөвлөнө.

А хариулт – 10 оноо, Б  хариулт- 5 оноо, В хариулт- 0 оноо
25-40 оноо
Нууц хадгалагчид
Өөрийг чинь байнга дэмжиж, ойлгож байдаг. Нууцыг найдвартай хадгална. Түүнд ямар ч үед найдаж болно. Хамтдаа байхдаа цагийг сайхан өнгөрөөдөг.
15-24 оноо
Хоёр нүүртэн
Хамт байхад хөгжилтэй ч найдаж болохгүй. Нөхөрлөл чинь бат бөх биш. Учир нь тэд чамайг мөнгөтэй үед хажуугаас чинь салахгүй дагаж, хэцүү үед  ор сураггүй алга болно.
14- өөс доош оноо
Сүйрэл
Нэгэн цагт найз нөхөд байсан байж болох ч нөхөрлөл биш эгдүүцэл, дургүйцэл, жөтөөрхөл болж хувирна. Тиймээс эртхэн зайгаа барь.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж