Монгол Улсын засгийн газрын ивээл дор ССАЖЯ, нийслэлийн Соёл урлагийн газар, Монголын урлагийн ажилтны холбоо хамтран тулгар төр байгуулагдсаны 2223 жил, Их Монгол улсын 808 жил, Ардын хувьсгалын 93 жилийн ой үндэсний их баяр наадмыг тохиолдуулан “Монгол тулгатны бүжгийн их наадам” хийхээр болжээ. Уг наадамд Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулга, Хилийн цэргийн чуулга, Улаанбаатар чуулгын уран бүтээлчид оролцохоос гадна ОХУ-ын Буриад, Тува улс, БХНАУ-ын ӨМӨЗО-ны уран бүтээлчид оролцох бөгөөд үндэстнүүдийн бүжгийн гайхамшгийг наадамчин олондоо хүргэх юм байна.
Э.ТЭКҮ