Английн Засгийн газар дарс борлуулна

Хуучирсан мэдээ: 2011.05.16-нд нийтлэгдсэн

Английн Засгийн газар дарс борлуулна

Английн гадаад харилцааны яам өнгөрөгч долоо хоногт тус яамны дипломат ажилтнууд хэдийгээр гадаад орны хэлээр ярьж, урлаг, соёлын чамгүй боловсрол мэдлэг эзэмшсэн байдаг боловч “дарс наймаалах” шинэ ур чадварт суралцах болно гэжээ.

Албан ёсны зочид төлөөлөгчдийг урьж, дайлахад хэрэглэгддэг зүйлсийн хангамжийг хариуцдаг албанаас төсөв зардал хүртээмжгүй болсон энэ цаг үед өөрийн хэрэглээний агуулахыг бүх зүйлээр цаашид нөхөн хангаж байхад зарцуулах мөнгийг  нийтийн сан хөмрөгийн хөрөнгөнөөс авч хэрэглэхгүй гэж мэдэгдээд агуулахад хадгалагдаж буй өндөр үнэтэй дарснуудыг худалдан борлуулж, олсон мөнгөөр хямд төсөр үнэтэй зүйлээр  нөхөн сэргээлт хийж байна гэж мэдэгдсэн байна. 

Албан ёсны дайллага, цайллагад хэрэглэж ирсэн өндөр үнэтэй 40 мянган шил дарс засгийн газрын агуулахад хадгалагдаж байгаа бөгөөд тэдгээрийн дотор 1978 оны лонх тус бүр нь 4000 долларын үнэтэй Chateau Petrus, лонх тус бүр нь 1625 долларын үнэтэй, 1955 оны Chateau Latour зэрэг “суу алдартай” дарсууд байгаа ажээ.

Английн гадаад харилцааны сайд Хенри Беллинхэм агуулахад хадгалагдаж буй бүтэн зууны турш хураан цуглуулсан бүх дарсаа ухан гаргаж, зарж борлуулбал 2015 он хүртэл 128 тэрбум доллар хэмнэхээр засгийн газраас гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэхэд зохих хувь нэмэр оруулах болно гэсэн аж. Ийнхүү өндөр үнэтэй дарсаа борлуулж, хямд үнэтэй дарс худалдан авч хэрэглэж байх болжээ. Сайд цааш нь өндөр үнэтэй дарс зарж, жил бүр 81000 доллар хуримтлуулах боломжтой юм гэсэн байна.

Эх сурвалж: AP Associated Press
Бэлтгэсэн Д.Пунцаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж