"JPMorgan Chase" банкны тэргүүн Жейми Даймонд улаан хоолойн хорт хавдартай гэж оношлогдсон талаар "The New York Times" сонинд бичжээ. Өөрийн өвчний талаар тэрээр хамт олон ба хувьцаа эзэмшигч нартаа албан захидлаар мэдэгсэн байна. Жейми Даймонд одоо найман долоо хоног орчим хугацаанд "Memorial Sloan Kettering Cancer Center" эмнэлэгт эмчилгээ хийлгэх гэнэ. 58 настай, банкны ерөнхийлөгч өвчин эхний шатандаа байгаа тул эмчлэгдэх боломжтой хэмээсэн байна. Даймон 2006 оноос хойш тус банкыг толгойлж байгаа юм.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР