Барилга хот, байгуулалтын яам, Монголын барилгачдын холбооноос 20133-2015 он хүртэлх барилгын салбарт хэрэгцээтэй мэргэжлүүдийн эрэлтийг тодорхойлжээ. Үүнд, Барилгын зураг төслийн чиглэлээр 130, Барилга угсралт, засвар, барилгын материалын үйлдвэрлэлийн чиглэлээр 382 дээд боловсролтой мэргэжилтэн хэрэгцээтэй байгааг дурдсан байна.
Харин Барилга угсралтын чиглэлээр 1493, Барилгын материалын үйлдвэрлэлийн чиглэлээр 2088 мэргэжилтэй ажилтангМэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, Политехник коллежоор, 518 мэргэжилтэй ажилтныг богино хугацааны сургалтаар бэлтгэх хэрэгцээ байгаа юм байна.
Хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд үндэслэн Хөдөлмөрийн яам 2014-2015 оны хичээлийн жилд Барилгын салбарын мэргэжилтэн бэлтгэдэг хот хөдөөгийн нийт 40 Мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагуудад 20 мэргэжлээр мэргэжилтэй ажилтан бэлтгэхээр төлөвлөжээ.
Г.ДАРЬ