Уильям Федерерийн тоглолтыг үзжээ

Хуучирсан мэдээ: 2014.07.03-нд нийтлэгдсэн

Уильям Федерерийн тоглолтыг үзжээ

Английн Лондон хотноо үргэлжилж буй талбайн теннисний нэр хүндтэй тэмцээн болох "Уимблдон" ирэх ням гаригт өндөрлөнө. Өчигдөр тус тэмцээний эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн шөвгийн наймын тоглолт болж, хагас шигшээд өрсөлдөх теннисчид тодорсон байна.

Энэ өдрийн тоглолтыг Английн хунтайж Уильям, хатан Кэтриний хамтаар All England Lawn Tennis-ний төв кортод хүрэлцэн ирж үзжээ. Швейцарийн алдарт теннисчин Рожер Федерер, Стан Вавринка нарын тоглолтод Федерер ялалт байгуулсан бөгөөд Уильям, Кэтриний хамтаар баярлаж буйгаа илэрхийлжээ.

Хунтайж Уильям, хатан Кэтрин нар өнгөрсөн оны долдугаар сард хүүтэй болсон билээ. Уильям Уэльсийн хунтайж Чарльз болон гүнж Диана нарын ууган хүү бөгөөд хатан хаан II Элизабетийн гурав дахь ач хүү юм.

Эх сурвалж: www.tennis.com

Ч.ШАРХҮҮ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж