Францын түүхэнд анх удаа экс ерөнхийлөгчөө саатуулав
Фото: EPA/CHRISTOPHE KARABA
Нантер хотын шүүх “Бетанкурын хэрэг” гэх дуулианы талаар мэдээлэл авах зорилгоор Францын шүүхийн корпусын нөлөө бүхий төлөөлөгчтэй хуйвалдсан хэрэгт Саркозиг буруутгаж байгаа юм. Экс-ерөнхийлөгчийг мягмар гаригийн өглөө /VII.01/ 08:00 цагийн үед байцаалтад албадан авчирчээ. Түүнийг байцаахаар саатуулсан нь олон нийтийн анхаарлыг татаж байна. Учир нь өмнө нь ерөнхийлөгч байсан хүнийг барьж сааатуулсан түүх Францад байгаагүй юм. Саркозиг байцаах үеэр “Бетанкурын хэрэгт” Саркозийн өмгөөлөгч байсан Тьерри Эрзогт хэрэг тулгасан байна. Мөрдөн байцаагч нарын ярьснаар бол Тьерри Эрзог гэгч давж заалдах шүүхийн Ерөнхий прокурор Жильбер Азиберийн туслахтай холбосон зуучлагч байсан бололтой.
"Бетанкур ба Каддафи нарын хэрэг"
Николя Саркози өөрийнхөө 2007 оны сонгуулийн санхүүжилтийг Ливийн лидер агсан Маумар Каддафигээр хийлгэсэн гэх хэргийн улмаас хууль хяналтынхны хараанд орсон байлаа. Саркозийн утсыг чагнаад мөрдөн байцаагчид өмнө нь Саркозийг зөвтгөсөн байсан “тэрбумтан Лиллиан Бетанкур хэрэгт” хамаатай чухал баримттай болсон байна. Тэрбумтан эмэгтэйг Саркозийн сонгуулийн санхүүжилтэд хууль бусаар мөнгө өгч байсан гэж сэжиглэж байлаа.
Утас чагнах явцад “БУетанкурын хэргийг мөрдөж байсан шүүхийн системийн нэгэн ажилтан мөрдөн байцаалтын материалыг Саркози ба түүний өмгөөлөгчид дамжуулах мөн үйл ажиллагааных нь цаашдын өрнөлийн талаар мэдээлэл өгөхөөр болсон байв. Тэрээр түүнийхээ оронд Монакод өндөр тушаал авахаар болжээ. Тэр хүн нь Жильбер Азибер байжээ.
ОдооСаркозидахиад л хэрэгт хамаарагч болж байна. Түүнд нь мягмар гаригт өглөө эхлээд орой дууссан урт хугацааны байцаалт урьтал нь боллоо. Байцаалт авахын тулд түүнийг харуул манаатайгаар авчирсан байв. Хоёр жилийн өмнө засаг авсан социалистууд Саркозийн дархлал байхгүй болсон учраас түүнд ийм арга хэмжээ авч болно гэж байлаа. Гэхдээ сөрөг хүчнийхэн ерөнхийлөгч асанд ингэж хандах ёсгүй гэж байсан юм. Байцаалт авахад баривчилгаа хэрэггүйг тэд хэлж байлаа.
Саркозийн талынхан эрх баригчид түүнд хэт мөрдөн мөргөн хандаж улс төржүүлж буйг хэлж байна. “Эээлжит дуулианыг яг одоо гаргаж байгаа нь санамсаргүй хэрэг биш” сөрөг хүчний “Ард түмний хөдөлгөөнийг дэмжих холбоо” намын орлогч дарга Жоффруа Дидье мэдэгдэв. Учир нь Саркози улс төрийн тавцанд эргэн ирж буй талын яриа сүүлийн үед ихээр гарч байгаа. Намын талын сонгогчдын 50 хувь нь Саркозийг дэмжиж байггаа ба түүнийг 2017 оны ерөнхийлөгчийн сонгуулийн гол нэр дэвшигчээр харж байна.
Гэхдээ шүүхийн шинэ мөрдөн байцаалт, яллагаа зэргээс үүнийг хийхэд хүн болно. Саркозийг “нөлөөний наймаацалд” буруутай гэж үзвэл түүнд 10 жилийн ял ба 200 мянган евроны торгууль ноогдох юм. Гэхдээ шууд гэрчлэх материал байхгүй гэдгээр түүнийг зөвтгөж болох талтай.
Хэвлэлээр Саркозийн сонгуулийг санхүүжүүлснээ ярьсан Каддафийн ярилцлага гарчээ
Муамар Каддафи. Фото: ИТАР-ТАСС/EPA
Ливийн лидер агсан, хурандаа Маумар Каддафийн өмнө нь үзэгдээгүй байсан ярилцлагыг Францын France 3 сувгаар цацжээ. 2011 оны гуравдугаар сарын ярианы бичлэгт 2007 оны Францын экс-ерөнхийлөгч Николя Саркозийн (2007–2012) сонгуулийн санхүүжилтэд зориулан 50 сая евро гаргаад биечлэн гардуулсан гэж хурандаа өөрөө ярьсан байв.
Каддафитай Le Figaro сонины сурвалжлагч эмэгтэй Дельфин Минуи ярилцжээ. Хожим тэрээр тэр жилдээ нийтлүүлсэн "Триполивуд" номондоо уг ярилцлагын хэсгийг оруулсан байлаа. Ливийн иргэний дайн дөнгөж эхэлж байсан 2011 оны гуравдугаар сарын 16-нд буюу Франц Бенгазид байрласан Ливийн шилжилтийн үндэсний зөвлөлийг албан ёсоор хүлээн зөвшөөрснөөс хэд хоногийн дараа ярилцлага хийгдсэн байна. Тэр үед Засгийн газрын хүчин нь нилээд бэхжилттэй, босогчдыг шахаад эхэлсэн байжээ. Цэргийн ажиллагааг санаачлагч нарын нэг Саркозийн удирдлагаар Францын хийж буй үйлдлийг “урвалтад орсон” гэж өөрийгөө үзэж буйгаа Каддафи хэлэн байв. “Саркози ухаан муутай хүн. Тэрээр бидний буянаар ерөнхийлөгч болсон. Сонгуульд ялах хөрөнгийг нь бид өгсөн юм” хэмээн Каддафи хэлсэн байлаа.
Асуудлын үнэ нь 50 сая евро
Бид түүний сонгуулийн кампанийг санхүүжүүлсэн юм. Бидэнд банкны данс, мөнгөний шилжүүлэг зэргийн баримтууд нь байгаа. Үүнийг бид гарган тавихад бэлэн. Ливийн ард түмэнд мөнгийг нь буцаан өгөхийг бид Саркозигаас шаардаж байна. Түүнийг Ливийн ард түмэнд туслана гээд мөнгө өгсөн юм. Харин одоо тар нь танигдлаа. Мөнггийг эргүүлэн өгөг гэж Маумар Каддафийн хүү Сейф аль-Ислам Каддафи тухай цагтаа мэдэгдэж байв.
Хурандаагийн хэлснээр, Саркози Дотоод хэргийн сайд байхдаа (2005–2007) өөрөө Ливид ирж, түүнтэй уулзан “санхүүгийн дэмжлэг” хүсчээ. Саркозид мөнгө өгөх шийдвэрийг “ливичуудын сайн сайхны үүднээс хийсэн. Тэр бидний мөнгөөр сонгуульд ялах нь томоохон дэм болох ёстой байсан” хэмээн Каддафи өгүүлсэн байна.
Саркозийн кампанийг санхүүжүүлсэн гэдгээ Ливийн эрх баригчид 2011 оны гуравдугаар сарын эхээр хэлсэн байлаа. Бие даасан сэтгүүлчдийн эрэн сурвалжлага нь тэр мэдээлэл үнэнийг хэлж байсан билээ.
Николя Саркози өөрөө үүнийг одоо хүртэл үгүйсгэж байгаа. 2012 онд Францын хэвлэлээр 50 сая евро гэж дурьдагдсан байв. Mediapart гэх эрэн сурвалжлагаар алдартай агентлаг тэр тоог гарган хэлжээ. Уг наймаалцааны зуучлагч нь франц-ливаны бизнесмен Зияд Такиеддин гэгч байсан ба тэрээр сэтгүүлчдэд ярихдаа Каддафи зөвхөн сонгуульд ч биү өөр зорилгоор Саркозид мөнгө өгч байсан. Баримтууд нь байгаа. Би түүнийг харсан гэж тэр өгүүлсэн байлаа. Өнгөрсөн оны зун Такеддиныг баривчилжээ.
Саркозийг баривчилсан нь социалистуудад тустай гэж улс төр судлаачид үзэж байна
Николя Саркози Фото: REUTERS/ Pascal Rossignol
Францын ерөнхийлөгч асаны холбоотой байж болох хэргийг эрчимтэй мөрдөн байцааж эхэлсэн нь дараагийн сонгуулийн төлөвлөгөөг боловсруулж буй социалистуудад тустай гэж Францын улс төр судлаач Олон улсын стратегийн хүрээлэнгийн шинжээч Жан-ИвКамю дүгнэж байна.
Албан тушаалаа урвуулан ашигласан гэх хэрэгт байцаалт авахаар Саркозийг мягмар гаригт барин саатуулсан юм. Авлигын хэргийн хүрээнд хамрагдах хэргээр түүнээс мэдүүлэг авч байгаа ажээ. Шинжээчийн ярьж буйгаар Саркозид цагдаа, шүүхийн албанд мэдээлэгчдийн сүлжээг бий болгосон гэх ял бас тулгагдаж байгаа гэнэ.
Французский политик Марин Ле Пен. Архивноефото
© AP Photo/ Francois Mori
Сүүлийн үед социалистуудын чансаа ихээр унаж байгаа мөн Саркози дараагийн сонгуульд өрсөлдөх боломж зэргээс үүдэн социалистууд Саркозийн оронд үндсэрхэг үзэлтнүүдийгн лидер Марин Ле Пентэй өрсөлдөхийг илүүд үзэж байгаа нь олгомжтой.
Марин Ле Пенолон хувийн санал авч чадна. Гэхдээ тэр нь сонгуульд ялалт авчрахгүй. Мөн тэрээр өөрийн гол өрсөлдөгч бусад намын хэмжээнд очихоор алдар нэр аваагүй байна. Иймээс Саркозийн хэрэг Олландад тустай гэж шинжээч дүгнэжээ.
Шинжээч Саркозийн улс төрийн карьерт цэг тавих болоогүйг тэр онцлов. Хэргийг шүүж, Саркози буруутан болсон цагт л түүний улс төр үргэлжилнэ гэж тэр үзжээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР