Барилгын салбарын зээл өсчээ

Хуучирсан мэдээ: 2014.07.03-нд нийтлэгдсэн

Барилгын салбарын зээл өсчээ

Монголбанкнаас танилцуулсан Санхүүгийн тогтвортой байдлын тайланд мэдээлснээр үл хөдлөх хөрөнгийн салбарт олгосон зээлийн жилийн өсөлт 2013 оны нэгдүгээр улиралд 19.9 хувьтай байсан бол одоо 175.5 хувьд хүрч өсчээ.

Мөн барилгын салбарт олгосон зээлийн жилийн өсөлт 62.4 хувь болж өссөн байна. Харин барилга болон үл хөдлөх хөрөнгийн үйл ажиллагаанд олгосон зээлийн өрийн үлдэгдэл 2014 оны нэгдүгээр улирлын байдлаар нийт зээлийн өрийн үлдэгдлийн 31.4 хувийг бүрдүүлжээ. Монголбанкнаас хэрэгжүүлж байгаа мөнгөний бодлогын хүрээнд банкуудад байршуулж байгаа эх үүсвэр нь зээл, харилцах хадгаламж зэрэг мөнгөний үзүүлэлтүүдийн өсөлтийг тогтворжуулж санхүүгийн салбарыг дэмжих гол хүчин зүйл болж байгаа аж. Үл хөдлөх хөрөнгийн үйл ажиллагаанд олгох зээлийн хэмжээ нэмэгдсэн ч зээлийн чанар дээрх төрөлд сайжирсан байна.

О.САР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж