Хуучирсан мэдээ: 2011.05.16-нд нийтлэгдсэн

Хамгийн гоё сахал

15 орноос ирсэн 160 хүн хамгийн гоё сахлын эзний төлөө ур ухаанаа уралдууллаа. Норвегийн Трондейм хотноо болсон энэхүү өвөрмөц уралдаанд Германы үсчин Элмар Вэйссэр түрүүллээ. Тэрбээр өөрийнхөө урт сахлаар бяцхан хулгана, бас Норвегийн далбаа урлажээ. Тэрбээр хоёр жилд нэг удаа болдог уг тэмцээний хэд хэдэн удаагийн аврга болж байсан туршлагатай оролцогч гэнэ.


Сахал нь жирийн үед түүний бүсэлхийд хүрдэг бөгөөд энэ тэмцээнд оролцоход нь эгч нь тусалжээ. 2005 онд тэрбээр Германд болсон ийм тэмцээнд сахлаараа Бранденбургийн хаалгыг урлан түрүүлж байсан юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж