Холливудын алтан охин гэгддэг жүжигчин Линдсей Лохан “Grand Theft Auto” тоглоомыг бүтээгчдийг шүүхэд өглөө. Тэрбээр уг тоглоомыг сүүлийн хувилбарт зөвшөөрөл авалгүйгээр өөрийнх нь царай төрхийг ашиглан шинэ дүр бүтээсэн хэмээн үзэж байгаа аж.
Тэрбээр энэхүү гомдлоо өчигдөр Нью-Йорк хотын шүүхэд өгчээ. Харин уг тоглоомыг бүтээгчид болох “Take-Two Interactive Software Inc” болон “Rockstar Games” одоохондоо энэхүү хэрэгтэй холбоотой ямар нэгэн тайлбар хийгээгүй байна.
Линдсей Лохан уг шинэ дүрд өөрийнх нь царай төрх, дуу хоолой, хувцаслалт зэргийг бүгдийг нь дуурайсан төдийгүй, амьдарч байсан зочид буудал, папараццидаас зугтаах зэрэг үйлдлүүдийг нь хүртэл тоглоомондоо ашигласан хэмээн үзэж байгаа аж.
Т.БИЛГҮҮН