“Монгол хүн-2020” хэлэлцүүлэг боллоо

Хуучирсан мэдээ: 2011.05.16-нд нийтлэгдсэн

“Монгол хүн-2020” хэлэлцүүлэг боллоо

Ардчилсан намын “Монгол хүн-2020” хөтөлбөрийн хэлэлцүүлэг өнгөрсөн бямба гаригт нийслэлийн Баянзүрх дүүрэгт болжээ. Нийслэлчүүдийн 10 хувь нь оршин суудаг, хүн амын нягтрал ихтэй тус дүүргийн хувьд тулгамдсан асуудал нь ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн байр, цэцэрлэгийн хүрэлцээ хангамж аж. Тиймээс энэ асуудлыг анхааралдаа авч, шийдвэрлэх шаардлагатай талаар тус дүүргийн Ардчилсан намын дарга Д.Пүрэвдаваа онцолсон байна. Уг хэлэлцүүлэгт нийслэлийн Ардчилсан намын дарга Ш.Түвдэндорж, Баянзүрх дүүргийн Ардчилсан намын дарга Д.Пүрэвдаваа, Ардчилсан намын гишүүн Батж.Батбаяр, Ж.Батзандан нарын албаны хүмүүс оролцон, иргэдийн саналыг сонссон  байна.

С.Сүрэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж