Э.Халиунболд хос алтан медаль хүртжээ

Хуучирсан мэдээ: 2014.07.02-нд нийтлэгдсэн

Э.Халиунболд хос алтан медаль хүртжээ

Монголын Автомашин мотоциклын спортын холбооны мотоспортын тамирчид Оросын аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцжээ.

Зургадугаар сарын 28-29-ний өдрүүдэд ОХУ-ын Эрхүү мужийн Ангарск хотноо болсон Оросын аварга шалгаруулах мотоциклын бартаат замын уралдаанд манай тамирчид хоёр алт, гурван хүрэл медаль хүртсэн амжилтыг үзүүллээ.

Азийн аварга, ОУХМ Э.Халиунболд 250 сс, 450сс ангилалд түрүүлж, хошой алтан медаль хүртсэн бол ОУХМ Х.Тэмүүжин дээрх ангилалд хүрэл медаль тус тус хүртжээ. Мөн 250сс ангилалын ОХУ-ын залуучуудын улсын аваргын уралдаанд спортын мастер Х.Мөнхболор гуравдугаар байр эзэлж, хүрэл медаль хүртсэн байна.

Ч.БОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж