УИХ-ын хаврын чуулганыг долдугаар сарын 1-нд буюу өнөөдөр хаах учраас гишүүд одоо хүртэл хуралдсаар байна.
Дөнгөж сая тус хуралдаанаар Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны даргад нэр дэвшигчийн тухай асуудлыг хэлэлцэж, тус байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Д.Ганбатыг томилох тухай Хууль зүйн байнгын хорооны дүгнэлтийг гишүүдийн олонхи дэмжсэнээр Д.Ганбат Хууль зүйн Байнгын хороог удирдахаар боллоо.
Б.ЭНХ