2014 оны хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шөвгийн наймд Аргентин, Бельгийн шигшээ багууд шалгарлаа. Дэлхийн дөрвөн удаагийн шилдэг хөлбөмбөгч Лионель Мессигээр ахлуулсан Аргентины шигшээ баг шөвгийн наймын шатанд Швейцарийг нэмэлт цаг 1:0-ийн харьцаатай хожсон. Аргентины шигшээ багийн хожлын, чухал гоолыг 118 дахь минутад Лионель Мессигийн дамжуулалтаар Анхель Ди Мария орууллаа.
Харин Европийн “Улаан чөтгөрүүд” гэгддэг Бельгийн шигшээ АНУ-ыг нэмэлт цагт 2:1-ийн харьцаатай хожиж, шөвгийн наймд шалгарлаа. Хоёр багийн үндсэн цагт гоол ороогүй учир нэмэлт цагийг сунган тоглосон. Нэмэлт цаг эхэлмэгц буюу 93 дахь минутад Бельгийн шигшээ багийн хагас хамгаалагч Кевин Де Брюйн гоол оруулж, тооны харьцаа нээлээ. Үүний дараа 105 дахь минутад Кевин Де Брюйны дамжуулалтаар сэлгээгээр талбайд гарсан Ромелу Лукаку гоол оруулж, тооны харьцааг 2:0 болгон холдуулсан юм. Хоёр гоолын зөрүүтэй хожигдож эхэлсэн АНУ нэмэлт цагийнсүүлийн 15 минутад урагш довтлон тоглохоос аргагүй боллоо. АНУ-ын хагас хамгаалагч Жулиан Гриин107 дахь минутад гоол оруулж, тооны харьцааг ойртуулсан. Гэвч АНУ дахин гоол оруулж, чадахгүй байсаар хожигдлоо.
Өнгөрсөн шөнө Аргентин, Бельги өрсөлдөгчөө хожсоноор 2014 оны хөлбөмбөгийн ДАШТ-ий шөвгийн дөрөвт тоглох шигшээ найман багийн нэр бүрэн тодорлоо.
Шөвгийн дөрөвт:
Бразил –Колумб, Нидерланд –Коста Рика, Герман –Франц, Аргентин –Белгийн шигшээ багууд өрсөлдөнө.
ДАШТ-ий шөвгийн дөрвийн төлөөх тулаанууддолдугаар сарын 4-ны баасан гаригт 00:00 цагаас /Улаанбаатарын цагаар/ Франц болон Германы тоглолтоор эхэлнэ.
Б.БИЛЭГ