Хуульд зааснаар хаврын чуулганыг жил бүрийн долдугаар сарын 1-нд завсарлуулж байх ёстой тул УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэж буй хуулиудыг шуурхай хэлэлцэн, баталж байна.
Мөн цайны цаг нь өнгөрөөд байгаа ч чуулганы цагийг сунган хуралдуулж буй юм. Хэлэлцэх асуудал шил даран хүлээгдэж байгаа тул УИХ-ын даргын зүгээс гишүүдийг чуулганы танхимын үүдэнд цайгаа уухыг санал болгож, хуушуурын захиалга өглөө. Нэг гишүүнд 5-10 хуушуурын захиалга өгчээ.
Г.ДАРЬ