Ашигт малтмалын тухай хуулиар завсарлага авлаа

Хуучирсан мэдээ: 2014.07.01-нд нийтлэгдсэн

Ашигт малтмалын тухай хуулиар завсарлага авлаа

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийх шатанд УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлэг завсарлага авлаа.

Завсарлагын хугацаа үдээс хойшхи чуулганы нэгдсэн хуралдаан эхэлтэл үргэлжлэх юм байна. Цайны цагаар тус бүлэг хуулийн төслийг хэлэлцэж, саналаа нэгтгэх аж. Тус бүлэг ийн завсарлага авсан нь, уг хуулийн хүрээнд стратегийн ач холбогдол бүхий ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг оновчтой болгох ёстой гэж үзэж буй юм. Энэ асуудлын хүрээнд тус бүлэг УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос байгуулагдсан ажлын хэсэгтэй өнгөрсөн хугацаанд зөвшилцөлд орсон ч өнөөг хүртэл нэгдсэн ойлголцолд хүрээгүй нь завсарлага авахад хүргэв.

Одоо УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Газрын тосны тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж эхлээд байна.

Г.ДАРЬ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж