Тархины үйл ажиллагааг сайжруулах 30 арга

Хуучирсан мэдээ: 2014.07.01-нд нийтлэгдсэн

Тархины үйл ажиллагааг сайжруулах 30 арга

Сэтгэл судлалын тухай бүгд

Ричард Рестак зохиогчтой "Хөгшин ба Ухаалаг" номонд хөгшрөх үеэс тархины үйл ажиллагаандаа анхааралх хандуулж, сайжруулах 30 аргыг зөвлөжээ.

– Тамхи татахгүй байх
– Өдөр бүр юм өргөдөг дасгал хийх
– Химийн найрлагатай хүнс хэрэглэхгүй байх
– Цусны даралт, цусан дахь сахар, холестериний түвшнийг хэвийн байлгах
– Суугаа ажил хийхээс зайлсхийх, идэвхтэй хөдөлгөөн шаарддаг ажлаасаа бүү цааргал
– Суугаа биш, босож явдаг ба хөдөлгөөн шаардсан дасгал хийх
– Долоо хоногт дор хаяж 4 цаг алхаж байх
– Сунгалтын дасгал хийх,
– Стрессгүй байх, нэгэнт стресс үүсгэгчийг арилгаж болохгүй учир түүнд хандах бодол санаагаа өрчлөх хэрэгтэй
– Сониуч зангаа бүр илүү хөгжүүл
– Кофе болон бусад кафейн агуулсан бүтээгдхүүн хэрэглэх (Гэхдээ хэтрүүлж болохгүй)
– Заавал орой биш, өдөр унтаж байх хэрэгтэй, боломж гарвал дуг хийх
– Их мартдаг боллоо гээд бухимдах хэрэггүй, ном уншиж, Puzzle тоглоом тоглож ой тогтоолтоо сайжруулахад анхаар
– Хөгширлөө, зөнөж байна гэх зэргээр санаа зовоод хэрэггүй
– Ажлаа хийсээр байх хэрэгтэй, эсвэл боломж гарах л юм бол дуртай, сонирхолтой зүйлдээ цаг гаргаж хоббигоо хөгжүүлэх хэрэгтэй
– Цагийг үр бүтээлгүй өнгөрөөхөөс зайлсхийх
– Архины төрлийн зүйлсээс зайлсхийх
– Үгийн сүлжээ бөглөх, шинжлэх ухааны ном унших, шүлэг цээжлэх гэх мэтээр танин мэдэхүйн чадвараа хэвээр нь авч үлдэх хэрэгтэй
– Дуртай, сонирхдог зүйлээрээ тэмдэглэл хөтлөх. Жишээ нь, өдрийн тэмдэглэл, өөрийн намтар, ургийн бичиг гэх мэт
– Ганцаараа байхаас зайлсхийх хэрэгтэй. Боломж л олдвол бусдын дунд байх эсвэл тэтгэвэрт гарлаа гэхэд ганцаараа үлдэх биш хөгшчүүдэд зориулсан бүжгийн клубд явах, сүм хийдэд очих хэрэгтэй
– Интернет ашиглаж хүмүүстэй харилцах, төрөл садантайгаа холбоо барих, клубд элсэх зэргээр нийгмийн харилцааны хэрэгцээгээ хялбархан хангаж болно
– Урлаг сонирхох, мөн чадахгүй ч гэсэн өөрийнхөө хувьд зураг зурах, хөгжмийн ая зохиох гэх зэргээр урлагийн бүтээл туурвих хэрэгтэй
– Анхаарах төвлөрөх чадвар буурч байгаагаа хүлээн зөвшөөрөх
– Анхаарал төвлөлөрөлтийг сайжруулах тоглоом тоглох
– Хариу үйлдлийн хурд өмнөхөөсөө удаан болсон гэдгээ хүлээн зөвшөөрөх
– Хошин мэдрэмжээ улам илэрхийлж түүнийгээ хөгжүүлэх хэрэгтэй
– Найз нөхдийнхөө харилцааг улам бэхжүүлж, өөр бусад хүмүүстай танилцах хэрэгтэй
– Шинэхэн жимс, ногоо зонхилсон хоол хүнс хэрэглэх

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж