Наадмаар тав хоног амрахаар боллоо

Хуучирсан мэдээ: 2014.07.01-нд нийтлэгдсэн

Наадмаар тав хоног амрахаар боллоо

Нийтээр тэмдэглэх баярын өдрүүдийн тухай хуулийн төслийг баталлаа

Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2014.07.01/ үдээс өмнөх хуралдаанаар Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2014.06.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, Үндэсний их баяр наадмаар 14,15-ны өдрүүдэд амрах тухай/-ийн анхны хэлэлцүүлгийг хийв.

Төрийн байгуулалтын байнгын хорооны санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.Батцэрэг танилцуулсан. Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлахыг дэмжсэн байна. Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан, Д.Дэмбэрэл нарын тавьсан асуултад Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей хариулт өгөв. Гишүүд асуулт асууж хариулт авч дууссаны дараа хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлах нь зүйтэй гэсэн Байнгын хорооны саналаар санал хураалт явуулсныг 74,6 хувийн саналаар дэмжлээ. Ингэснээр Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн төслийг батлах саналыг 63,8 хувийн саналаар дэмжиж баталлаа. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн төсөлд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг батлах санал хураалтыг 58,6 хувийн саналаар дэмжив.

 Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийг батлагдсан өдрөөс эхлэн дагаж мөрдөх юм хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж