Гуанжоу хотын намын хорооны дарга албанаасаа буулаа

Хуучирсан мэдээ: 2014.07.01-нд нийтлэгдсэн

Гуанжоу хотын намын хорооны дарга албанаасаа буулаа

Фото: EPA/ROLEX DELA PENA

 

Хятадын Коммунист намыг авлигчдаас чөлөөлөх өргөн цар хүрээтэй кампанит ажлын хүрээнд тус улсын томоохон хотуудын нэг Гуанжоу (Гуандун мужийн засаг захиргааны төв) хотын намын хорооны нарийн бичгийн дарга Вань Цинляныг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна. ХКН-ын сахилга батыг сахиулах Төв комиссийн зохион байгуулах тасаг энэ тухай мэдээлэв. 

 

Вань Цинлянтийг “Сахилга бат, хуулийг ноцтой зөрчсөн” гэх хэргээр мөрдөн байцааж байгаа аж. Түүнд авлига авсан, албан тушаалаа урвуулан ашигласан гэх зэргийн ял тулгаад байгаа гэнэ.

 

Хятадын тэрбумтан Лю Хань цаазаар авах ял авчээ

 

Вань Цинлян нь 1964 онд төрсөн ба нам, төрийн карьерыг амжилттай хийж ирсэн нэгэн юм. Тэрээр хэд хэдэн хотын захирагч Гуандун мужийн орлогч захирагч, мужийн нийслэл Гуанжоу хотын намын хороог толгойлж иржээ. Хятадын өнөөгийн удирдлагын явуулж буй авлигатай тэмцэх компанийн олон дуулиант баривчилгаа, огцролтын нэг нь энэ болоод байна.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж