Монголын залуу уран бүтээлчдийг дэмжих, тэдний бүтээлийг олон нийтэд хүргэх, шинэлэг шийдэл, өвөрмөц дүр төрхийг нээн илрүүлэх зорилго бүхий “Гранд арт” дүрслэх урлагийн уралдаант үзэсгэлэнг энэ жил зургаа дахь удаагаа зохион байгуулж байна.
Монгол-Солонгосын хамтарсан шилдэг бүтээл шалгаруулах үзэсгэлэнг Монголын урчуудын эвлэл, Монголын урчуудын эвлэлийн дэргэдэх Залуу уран бүтээлчдийн нэгдэл, зураач Л.Бумандорж, БНСУ-ын Тэжон хот дахь олон улсын соёл урлагийн харилцааны төвөөс хамтран зохион байгуулдаг уламжлалтай. Эл үзэсгэлэнгийн нээлт долдугаар сарын 1-нд буюу өнөөдөр 16.00 цагаас Монголын уран зургийн галерейд болж, шагналын эздийг тодруулах ажээ.
Э.ТЭКҮ