УИХ-ын гишүүн Ж.Батзандан УИХ, Засгийн газрын гишүүдэд хандан төсөвтэй холыоотой уриалга гаргасан юм. Уг уриалгад ,
1. Монгол улсын гадаад, дотоод өрийг Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан хэмжээнээс хэтрүүлэхгүй байх, төсвийг алдагдалгүй батлах.
2. Төсвөөс гадуурх хууль бус мөнгөний урсгалыг зогсоож, нэг улс нэг төсөвтэй байх зарчмыг баримтлах
3. Эдийн засаг хүндрэлтэй байгаа хэдий ч 2014 онд эмнэлэг, сургууль, цэцэрлэг барих төсвийг танахгүй байх.
4. Өрх гэрт суурилсан хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийг энэ намрын чуулганаар яаралтай баталж, шаардагдах хөрөнгийг улсын төсөвт суулгах.
5. Төсвийг захиран зарцуулахтай холбоотой авлига, гэмт хэргийн шинжтэй үйлдлүүдийг холбогдох хууль хяналтын байгууллагад шалгуулж харицлага тооцохыг ний гишүүдэд уриалсан байна.
Эх сурвалж: 24tsag.mn