
“Камертон”, “Номин талст” хамтлагийг эс тооцвол хүмүүсийн сонсох дуртай хит дуунуудыг төрүүлж чадсан boyband Монголд бараг байхгүй гэж хэлж болно. Харин сүүлийн үед энэ орон зайг нөхөхөөр “Motive” хамтлаг уран бүтээлээ гаргах болсон. Хоолойныхоо цар хүрээ, дуулсан дуугаараа үзэгчдэд нэг их гологдохгүй байгаа тус хамтлагийнхан энэ сарын 16-наас эхлэн анхны бие даасан тоглолтоо хөдөө орон нутгуудаар хийх гэж байна. Монголынхоо бүх аймгийн үзэгчдэд “Хайрын гэгээ” нэртэй энэхүү аялан тоглолтоо хийж дуусаад ирэх есдүгээр сард Улаанбаатар хотын үзэгчдэдээ зориулах төлөвлөгөөтэй байгаа гэнэ.
С.Уянга