Каддафи шархдаагүйгээ мэдэгдэв

Хуучирсан мэдээ: 2011.05.16-нд нийтлэгдсэн

Каддафи шархдаагүйгээ мэдэгдэв

Бөмбөгдөлтийн үеэр Каддафи шархадсан тухай Триполи дахь католикуудын тэргүүн мэдэгдсэнээс иш татан Италийн эрх баригчид ийн хэлж байна. Гэвч Каддафи мэдээллийг үгүйсгэжээ. Каддафи үндэсний телевизээрээ мэдэгдэл хийж “загалмайтнууд надад хүртэл хол байна” гэж хэлжээ. Үүний зэрэгцээ Al-Jazeera телевиз мэдэгдэхдээ Ливийн лидер дүрсээ нууж, маш богино ярьсан нь түүний биеийн байдал муудсантай холбоотой байж болохыг хэлэв.

Өнгөрсөн баасан гаригт Италийн Гадаад хэргийн сайд Франко Фраттини өөрт нь байгаа мэдээллээр Каддафи Триполи хотоос гарч явсан, лав шархадсан байх гэсэн юм. Сайд Триполийн хамба лам  Жованни Мартинеллийн мэдээнд тулгуурлан тэгж хэлсэн гэж байсан юм. Хожим хамба лам RFI радиогоор энэ мэдэгдлийг үгүйсгэв.

НАТО-гийн нисэх хүчин пүрэв гаригийн шөнө Каддафийн өргөөнд дөрвөн удаа пуужингийн цохилт хийсний дараа уг мэдээлэл гарсан байна. Ливийн тэргүүн ч өөрөө амаар мэдэгдэл хийж, эрүүл энх байгаагаа мэдээлэв.

Триполи дахь Al-Jazeera телеви­зийн сурвалжлагч Каддафи телевизээр гарах дуртай хэлбэрээ өөрчлөн богино хэм­жээний дуут мэдэгдлийг хийлгэсэн нь хачирхалтай байгааг олж хар­жээ. Мэдэгдэл нь минут гаруй үргэл­жилсэн нь бас хачирхалтай байна. Эд­гээрээс дүгнэлт хийхэд түүний бие муудсан болов уу гэсэн санааг төрүүлж байгаа юм. Телевизийн мэ­дэгдэлд тэр амьд мэнд гээд Ливийн эсрэг эвслийн төлөөлөгч нарт ханд­жээ. “Та нарын бөмбөгдөлт намайг онохгүй. Учир нь би сая сая ливичуу­дын зүрх сэтгэлд байгаа. Аймхай загалмайтнуудад мэдэгдэхэд та нар намайг олохооргүй газарт би байгаа” гэж тэрээр мэдэгдсэн байлаа.

Ливи даяар бөмбөгдөлт үргэлжилж байна. Ливийн нийслэлд баасан гаригаас бямбад шилжих шөнө хоёр хүчтэй дэлбэрэлт гарсныг Al Arabiya мэдээлсэн байна. Хохирол, сүйрлийн талаар одоогоор мэдээлэл алга. Al-Jazeera телевиз Ливийн эрх баригчдын мэдээнээс ишлэн баасан гаригийн шөнө Марс-эль-Брега хотыг бөмбөгдөж, 11 мулла ламыг хөнөөсөн гэж дамжуулжээ.

Эрх баригчдын төлөөлөгч Муса Ибрагим энэ гэмт хэргийг зэрлэг балмад явдал гэж нэрлээд лам нар дайн самуунтай Ливийн энх тайвны төлөө мөргөл үйлдэхээр иржээ. Al-Jazeeraгийн сурвалжлагчид босогчид ярьснаар чөлөөнд байсан дөрвөн франц десантын ахмад дайчдыг баривчилсан гэнэ. Тэдний тав дахь хүн нь буудалцаж байгаад алагджээ. Босогчдын бий болгосон Ливийн үндэсний шилжилтийн зөвлөлөөс мэдээлснээр францчууд Бенгазид ирэхдээ Ливийн хувьсгалд саад хийхээр ирсэн тул баривчилсан гэжээ. Мөн тэднийг босогчдын Засгийн газарт аюул учруулсан гэж үзсэн байна.

Олон улсын төвшинд Ливийн үйл хэрэг мэдэгдэхүйц үүрэг гүйцэтгэсээр байна. Цагаан ордон Ливийн Шилжилтийн үндэсний зөвлөлтэй хэлэлцээр хийсний дараа босогчдыг зөвшөөрөхөөс татгалзсан тухай ВВС мэдээлэв. Каддафийн дэглэмийг ч АНУ хууль бус гэж үзэж байгаа юм. Даваа гаригт Гаага дахь Олон улсын эрүүгийн шүүх Муаммар Каддафийг баривчлах шийдвэрээ гаргах гэж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж