Phonon Kamome компани нэгэн гайхалтай, өвөрмөц спикерыг бүтээжээ. Тэдний бүтээсэн энэхүү спикер нь шувууны өд шиг загвартай, цаасаар хийсэн, ердөө 129 гр жинтэй гэдгээрээ онцлог байна.
Уг спикерыг гар утас болон mp3 тоглуулагчтайгаа холбон дуу сонсох боломжтой ба “бие жижиг ч бэлчээр том” гэдэг шиг дуугаралтын хүчин чадал сайтай аж.
Хаана ч байрлуулахад эвтэйхэн зай бага эзлэх ба авч явахад ч авсаархан юм байна.
Т.БИЛГҮҮН