Д.Дамба-Очирын “Мэссэж”

Хуучирсан мэдээ: 2014.06.30-нд нийтлэгдсэн

Д.Дамба-Очирын “Мэссэж”

Нэгэн үе Эрдэнэтээрээ овоглож УИХ-д сонгогдон ажиллаж байсан УИХ-ын гишүүн асан Д.Дамба-Очир Баян-өндөр сумын иргэддээ мэндчилгээ дэвшүүллээ. Сонгогдсон хугацаандаа хийж бүтээсэн гоц гойд зүйл байхгүй ч сонгогчдын сэтгэлийг юугаар яаж татахаа сайн мэдэх тэрээр энэ удаад мэндчилгээ дэвшүүлж хөгшидийн сэтгэлийг хөөргөж гэгэлзүүлэхээ мартсангүй. Харамсалтай нь түүхт Хорин жилийн ойгоо тэмдэглэж буй Баян-өндөр сумын ойн мэндчилгээг “25 жилийн ой” гэж андуурч мэссэж нисгэсэн нь хачирхалтай. Учир нь Эрдэнэт хот Баян-өндөр суманд 22 жил амьдарсан “Эрдэнэт сэтгэлтэй” гэж өөрийгөө цоллох дуртай Д.Дамба-Очир –ын алдаа байв уу? Эсвэл мөнгөө авсан мөртлөө мэссэжээ дандаа буруу бичдэг Мобикомын алдаа байвуу гэж олон хүн жиг жуг хийж байна.

Юутай ч мэндчилгээ дэвшүүлж буй сэтгэл нь сайхан юм.

 

Эх сурвалж: www.erdenetinfo.mn

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж