Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун болон зүүн зүгийн нутгийн ихэнх, төв болон говийн нутгийн зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун зүгийн нутгаар зүүн өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар зүүнээс секундэд 6-11 метр. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 17-22 градус, Алтайн өвөр говь болон Их нууруудын хотгор, Говийн нутгийн өмнөд хэсгээр 25-30 градус, бусад нутгаар 22-27 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 14-16 градус, өдөртөө 25-27 градус дулаан байна.
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн өмнөд хэсгээр, өдөртөө ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 16-21 градус, Алтайн өвөр говь болон Их нууруудын хотгороор шөнөдөө 14-19 градус, өдөртөө 24-29 градус, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн өмнөд хэсгээр, өдөртөө зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүнээс секундэд 7-12 метр. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 18-23 градус, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 23-28 градус дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй, өдөртөө ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө бүх нутгаар 13-18 градус, өдөртөө нутгийн хойд хэсгээр 21-26 градус, бусад нутгаар 25-30 градус дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө түр зуурын бороо орно. Салхи зүүнээс секундэд 5-10 метр. Шөнөдөө 13-15 градус, өдөртөө 27-29 градус дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө зарим нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүнээс секундэд 7-12 метр. Нутгийн баруун хэсгээр шөнөдөө 11-16 градус, өдөртөө 22-27 градус, бусад нутгаар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 26-31 градус дулаан байна.