Нидерланд шөвгийн наймд шалгарлаа

Хуучирсан мэдээ: 2014.06.30-нд нийтлэгдсэн

Нидерланд шөвгийн наймд шалгарлаа

2014 оны хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шөвгийн наймд Нидерландын шигшээ баг шалгарлаа. Нидерланд шөвгийн наймын шатанд Мексикийн шигшээ багтай тоглож, 2:1-ийн харьцаатай хожсон юм. Тоглолтын 48 дахь минутад Мескикийн шигшээ багийн довтлогч Жиовани дос Сантос гоол оруулсан. Тоглолтын турш Мексикийн шигшээ олон боломж гаргаж, илүүрхэн тоглосон ч гоол оруулж чадсангүй.

Харин тоглолтын 88 дахь минутад булангийн цохилтоос өгсөн бөмбөгийг Клаас Ян Хунтелаар мөргөж, Уэсли Снэйдерт  дамжуулсан юм. Уэсли Снэйдер ч боломжийг ашиглаж, гоол оруулан тоглолтын тооны харьцааг 1:1 болгон тэнцүүллээ. Улмаар 90+4 дэх минутад Мексикийн шигшээ багийн хашир туршлагатай хамгаалагч Рафаель Маркес торгуулийн талбайдаа Нидерландын жигүүрийн довтлогч Ариен Роббен дээр алдаа гаргахад талбайн шүүгч ч эргэлзэлгүйгээр пенальт заасан юм. Пенальтыг Нидерландын шигшээ багийн довтлогч Клаас Ян Хунтелаар амжилттай цохиж, тоглолтын тооны харьцааг 2:1 болголоо. Хоёр багийн тоглолт цаг уурын халуун нөхцөлд болсон тул шүүгч тоглолтыг хоёр удаа зогсоосон байна. Тиймээс тоглолтын үндсэн цаг өндөрлөхөд, шүүгч зургаан минутыг сунгасан юм. Ийнхүү Нидерланд Мексикийг 2:1-ийн харьцаатай хожиж, шөвгийн наймд шалгарлаа. Хоёр баг долоон удаагаа учраа таараха Нидерланд дөрөвдэхээ хожлоо. Харин Мексикийн зургаан ДАШТ дараалан шөвгийн наймын шатнаас хасагдлаа.

Энэ тоглолтын баатраар нэг гоол оруулж, гоолын дамжуулалт өгсөн Нидерландын шигшээ багийн довтлогч Клаас Ян Хунтелаар тодорсон байна.  

Хоёр багийн гарааны бүрэлдэхүүн:

Нидерланд: Силлессен, Флар, Де Фрай, Вайналдум, Блинд, Де Йонг (Мартинс Инди, 9), Ферхаг (Депай, 56), Снайдер, Кайт, Роббен, Ван Перси (Хунтелаар, 76).

Мексик: Очоа, Агилар, Родригес, Маркес, Морено (Рейес, 46), Лаюн, Сальсидо, Эррера, Гуардадо, Дос Сантос (Акино, 61), Перальта (Эрнандес, 75).

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж