ДЦС-4 ТӨХК нь засварын ажил хийхээр тэг зогсолт хийж байгаатай холбогдуулан Нийслэлийн цахилгаан эрчим хүч хэрэглэгчдийн хэрэглээнд 3-4 цагийн хугацаатай хэсэгчилсэн хязгаарлалт ээлжлэн хийгдэж байна.
Одоогийн байдлаар 10, 1, 2, 3, 4 дүгээр хороолол, Баруунсалаа, Зүүнсалаа, Баянхошуу, Монлаа, Үйлдвэр комбинат, Яармаг, 220 мянгат, 13 дугаар хороолол, Шар хад, Цайз, 7 буудал, Бэлх, Сэлх, Чингэлтэй, 32-ын тойрог орчмоор түр хязгаарлалт хийгдэж байгаа ба эхнээсээ хэвийн хангагдаж эхлээд байна. ДЦС-4 ТӨХК-д хийгдэж байгаа томоохон засварыг оройн 19.00 цагт дуусгаж, хэрэглэгчдийн цахилгаан хангамжийг хэвийн болгоно гэж Диспетчерийн үндэсний төв /70041778/-өөс мэдээллээ.