Балетчин Д.Алтанхуяг “Хунт нуур”-т бүжнэ

Хуучирсан мэдээ: 2011.05.16-нд нийтлэгдсэн

Балетчин Д.Алтанхуяг “Хунт нуур”-т бүжнэ

Дэлхийн тайзнаа Монголын нэрийг дуурсгаж, эх орноороо овоглож яваа нэрт бүжигчин Д.Алтанхуяг ирэх сард Монголд ирэх гэнэ. Тэрбээр энэ удаад ганцаараа бус хамтран бүжигчидтэйгээ ирэх юм байна. Балетчин Д.Алтанхуяг хамгийн сүүлд өнгөрсөн жилийн долдугаар сарын 11-нд Улсын их баяр наадмын хүндэтгэлийн тоглолтод Төрийн шагналт хөгжмийн зохиолч З.Хангалын “Салхит шувуу” хөгжмийн шинэ хувилбарт бүжиглэсэн юм. Харин энэ удаад Д.Алтанхуяг ирэх зургадугаар сарын 19-нд Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын тайзнаа тавих П.И.Чайковскийн “Хунт нуур” балетад тоглоно.

М.Дөл
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж