Фото: EPA/JALIL REZAYEE
Афганистаны ниислэл ерөнхийлөгчид нэр дэвшигч Абдулла Абдулагийн талынхан сонгуулийг будлиантай явагдсан гээд жагсаал хийж байна.
Абдулла Абдулла
Жагсаал тайван хийгдэж байгаа гэж хэвлэлээр мэдээлжээ. Жагсагчид ерөнхийлөгчийн ордны зарим замыг хаажээ. Тэд сонгуулийн хоёрдугаар шатны санал хураалтаар гарсан зөрчлийг арилгахыг шаардаж байна.
Аюулгүйн албаныхан Абдуллагийн талынхныг бүслээд харин тэдний эсрэг арга хэмжээ аваагүй өдөөн хатгалага ба терророос хамгаалж байна.
Сонгуулийн дуулиан
Сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй гэж Абдулла Абдулла мэдэгдээд бие даасан сонгуулийн комиссийн ажлыг зогсоохыг шаардсаны дараа дуулиан өнгөрсөн долоо хоногт мандсан. Түүний талынхан Засгийн газар нь шаардлагыг нь хүлээн авахгүй бол өргөн олныг хамруулсан жагсаал хийнэ гэсэн байна.
Тус орны удирдлага тэдний шаардлагыг хүлээн авахгүй байгаагаас эсэргүүцлийн хөдөлгөөн өргөжиж байна. Афганистаны хойд нутагт хамгийн сүүлийн олон нийтийн эсэргүүцэл хийгджээ. Тухайн үед тэд Баглан мужийн төв замыг боосон юм.
Оросын байр суурь
Афганистаны шинэ ерөнхийлөгч улс төрийн болон ястнуудын ямар нэгэн бүлэглэлд хаягдсан гэх сэтгэгдэл төрүүлэхгүйгээр ажиллах шаардлагатай хэмээн Афганистанд суугаа Оросын Элчин сайд Андрей Аветисян мэдэгдлээ.
"Сонгууль өөрөө сайн зүйл. Афганистаны сонгуульд ялагч нь ястан үндэстний сонирхлыг адилхан хамгаалах хүн байх ёстой. Хэрэв сонгуулиар ястанууд ба улс төрийн ямар нэгэн бүлэглэл гадна үлдвэл тус орны байдалд эсрэг нөхцөл үүсгэх аюултай”.
Аветисян онцлон тэмдэглэхдээ нэр дэвшигч Абдулла Абдулла ба Ашраф Гани Ахмадзай нар өөрийн талд улс төрийн бүлэглэлүүд ба ястан үндэстнүүдийг татахаар оролдож байгаа. "Абдулла Абдулла бол тажик үндэстэн гэхдээ түүний багт бүх үндэстэн ястны төлөөлөгч нар байгаа, мөн Ашраф Гани Ахмадзайн багт ч бүх ястнууд бий” хэмээн диппломат мэдэгдэлдээ өгүүлжээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР