Зураг зүйн мэргэжил сурталчлах өдөрлөг болж байна

Хуучирсан мэдээ: 2014.06.28-нд нийтлэгдсэн

Зураг зүйн мэргэжил сурталчлах өдөрлөг болж байна

Монголын геодези фото громметр, зурагзүйн холбооноос мэргэжил сурталчилах өдөрлөгийг Чингисийн талбай дээр зохион байгуулж байна. Өдөрлөгт геодизийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй компаниуд оролцож байна.

Мэргэжил сурталчилах өдөрлөгийн үеэр Монгол Улсын газрын зургийг талбай дээр зурж байгаа бөгөөд 30-аад компани бүтээлийг туурвиж байна.

Өдөрлөгийн үеэр Монголын геодези фото громметр, зурагзүйн холбооны удирдах зөвлөлийн гишүүн Ю.Чүлтэмтэй ярилцлаа.

-Монголын геодези хөгжлийн салбар хэдэн онд үүсэн байгуулагдаж байсан бэ? Анхны үйл ажиллагаагаа хэрхэн эхэлж байв?

-Монголын геодези хөгжлийн салбар анх 1970 онд үүсэн байгуулагдаж байсан. 1930-40 оны эхээр Монгол Улсад анхны геодизийн ажил хийгдэж эхэлсэн. Эх орны дайны үед Монгол орны нийт нутгаар газарзүйн байрлалыг хийж байсан. 1945 онд дайн дуусаж, 1950-аад оноос бүтээн байгуулалт хийж эхэлсэн түүхтэй. Тухайн үед Улаанбаатар хотыг хөгжүүлэх бүтээн байгуулалтын ажлыг Оросын мэргэжилтнүүдтэй хамтарч анхны зурагзүйг хийж байсан. 1950-аад онд "Атар газар эзэмших" хөдөлгөөн өрнөж, Хөдөө аж ахуйн яаман томоохон газарзүйн төслүүд эхэлсэн түүхтэй. Тиймээс 1970 онд геодези зурагзүйн байгууллага анх үүсэн байгуулагдаж байсан.

-Геодези зурагзүйн байууллагын онцлог юу вэ?

-Геодези зурагзүйн байгууллага бол Монгол Улсыг зурагжуулах. 1990-ээд оноос хувийн хэвшлийн байгууллагууд олширч ирсэн. Тиймээс 2004 онд Монголын геодези фото громметр, газарзүйн холбоо байгуулагдсан. Тус холбоо энэ салбарт ажиллаж байгаа төрийн бодлогод дэмжлэг үзүүлэх, энэ салбарын техник технологийг нэгдсэн хамтын хүчээр шийдэх, тэнд ажиллаж буй инженер техникийн ажилчдад дэмжлэг үзүүлэх, хойч үедээ энэхүү мэргэжлийг өвлүүлэх үүрэгтэй.

-Өнөөдрийн өдөрлөгт хичнээн компани оролцож байна. Үйл ажиллагааны талаар дэлгэрүүлээч?

-Ирэх онд Монголын геодези зурагзүйн салбарын 45 жилийн ой болно. Тиймээс энэхүү ойд зориулан иргэдэд геодези зурагзүйн холбооны ажлыг сурталчлах зорилгоор өнөөдрийн өдөрлөгийг зохион байгуулж байна. Геодезийн салбарт өнөөдрийн байдлаар 180-аад аж ахуйн нэгж байдаг. Тэднээс цэвэр үйл ажиллагаа явуулж байгаа компани бол 40 гаруй байна.  Эдийн засаг эрчимтэй хөгжиж, бүтээн байгуулалт өрнөж байгаа энэ үед геодезийн зурагзүй чухал үүрэгтэй. Бүтээн байгуулалтын томоохон ажлын эхлэл бол зурагзүй байдаг. Өнөөдрийн хүртэл хийж байсан бидний бүтээн байгуулалтын томоохон ажлаас дурдвал "Төмөр зам", "Эрдэнэс-Тавантолгой", 21 аймгийн авто замаар холбох гээд олон ажлыг дурдаж болно. Мөн өнөөдрийн арга хэмжээгээр дамжуулан ирээдүйн хойч үедээ энэхүү мэргэжлийг сурталчилах, тэдэнд энэ мэргэжлийн ач холбогдлыг таниулах арга хэмжээ болж байна. Өдөрлөгт оролцож буй компаниуд Монгол орны газрын зургийг талбай дээр зурж байна. Өдөрлөгийн үйл ажиллагаа 16.00 цаг хүртэл үргэлжилнэ.

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж