Хүүхдийн сүүний үйлдвэрлэлд хориг тавихыг шаарджээ

Хуучирсан мэдээ: 2011.05.16-нд нийтлэгдсэн

Хүүхдийн сүүний үйлдвэрлэлд хориг тавихыг шаарджээ

Хүүхдийн сүү үйлдвэрлэгч дэлхийн тэргүүлэгч компаниуд эхийн сүүг орлогч бүтээгдэхүүний зах зээлд нэр барин хүмүүсээр тоглож байна гэж хүүхдийн сүүний үйлдвэрлэлийг эсэргүүцэгч олон улсын сүлжээ байгууллага  шүүмжилсэн байна. Хүүхдийн сүү үйлдвэрлэж эхэлснээс хойшхи 30 жилийн хугацаанд ”Nestle”, ”Danone” зэрэг томоохон 11 үйлдвэр бүтээгдэхүүн нь хүүхдийн эрүүл мэндэд сайн гэдэг хий хоосон ойлголт төрүүлж байсан гэж үзэж буй тус байгууллага дээрх үйлдвэрүүдийн бүтээгдэхүүнд хориг тавихыг шаардаж байгаа юм байна.

Түүнээс гадна дээрх компаниуд худалдааны хэмжээг нэмэгдүүлэхийн тулд хүүхдийг хөхөөр хооллолтын эсрэг буруу сурталчилгаа явуулж байгааг эсэргүүцэгчид шүүмжилж байгаа юм.

Тус байгууллага дэлхийн 46 оронд явуулсан мониторинг судалгааны үр дүнд үндэслэн дээрх шаардлагыг гаргажээ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага хүүхдийг зургаан сар хүртэл нь хөхөөр хооллож, хоёр настайгаас нь нэмэлт тэжээл өгөх нь эрүүл саруул өсч бойжиход хамгийн чухал гэдгийг тогтоосон байна.

Н.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж