&#34Боргио цом&#34-ын аваргаар &#34Эрчим&#34 баг шалгарлаа

Хуучирсан мэдээ: 2014.06.27-нд нийтлэгдсэн

&#34Боргио цом&#34-ын аваргаар &#34Эрчим&#34 баг шалгарлаа

Монголын хөлбөмбөгийн холбооны албан ёсны түнш АПУ ХК-тай хамтран зохион байгуулсан "Боргио цом 2014" тэмцээн зургаадугаар сарын 15-23-ны өдрүүдэд хөлбөмбөгийн "Цэнгэлдэх хүрээлэн"-нд болж өндөрлөлөө. Сонирхогчдын арав, лигийн зургаан баг оролцсон тус тэмцээнд "Эрчим" клуб тэргүүлсэн бол "Хангарьд", "Буянт Ухаа" багууд мөнгө, хүрэл медалийн эзэн боллоо.

Тэмцээний финалын тоглолт “Эрчим”, “Хангарьд” клубүүдийн хооронд явагдаж, 11 : 0 харьцаатайгаар “Эрчим” клуб илт давуугаар ялалт байгуулж, түрүүллээ. “Эрчим” клубийн 6 гоолыг 24 дугаартай Милош Средо Евиб Милан өрсөлдөгчийнхөө хаалганд оруулсан бол, тоглолтын 5’ 15’ 52’ 79’ 81 дэх минутуудад М.Төгөлдөр, С.П.Зоран, С.Гал-Эрдэнэ нар тус тус гоолдлоо.

Хүрэл медалийн төлөө “Континенталь” – “Буянт-Ухаа” багууд эн тэнцүү өрсөлдөж, үндсэн цагт 3(3) : 3(4) харьцаагаар тэнцсэн бол торгуулийн цохилтоор “Буянт-Ухаа” баг ялалтыг авлаа.

“Боргио Цом 2014” тэмцээний шилдгүүд:

Мэргэн бууч: “Континенталь” багийн А.Цолмон /13 гоол/

А.Цолмон нь “Үндэсний Цом 2014” тэмцээний мэргэн буучаар тодорч байсан. Мөн үндэсний шигшээ багт дуудагдан тоглож байна.

Шилдэг хаалгач: Д.Жаргалсайхан – “Бунт-Ухаа”
Шилдэг хамгаалагч: С.П.Зоран – “Эрчим”
Шилдэг хагас хамгаалагч: М.Төгөлдөр – “Эрчим”
Шилдэг Өсөх ирээдүйтэй залуу шүүгч: МХБХ-ны шүүгч Р.Жаргалсайхан

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж