Азийн кросс гүйлтийн АШТ маргааш болно

Хуучирсан мэдээ: 2014.06.27-нд нийтлэгдсэн

Азийн кросс гүйлтийн АШТ маргааш болно

Монголын хөнгөн атлетикийн холбоо, Монголын өсвөр үеийн бие бялдрын хүмүүжил, спортын холбоо хамтран Төв аймгийн Зуунмод хотноо Азийн кросс гүйлтийн аварга шалгаруулах тэмцээнийг маргааш буюу зургадугаар сарын 28-нд зохион байгуулах гэж байна. Тус тэмцээнд ОХУ, БНХАУ, Монгол, Макао, Хонконг, Манайлзын охид, хөвгүүд өрсөлдөнө. 14-15 насны охид, хөвгүүд 3,5 км, 16-17 насныхан 4,6 км-т хурд сорих юм.

Тэмцээнийг хамтран зохион байгуулагчаар ССАЖЯ, Спорт бэлтгэлийн төв, МҮОХ, МҮОА, Азийн спортын сургуулиудын холбоо, "Бодь даатгал" компани, Төв аймаг, "Смарт Бат бэх ремикон" ХХК, ТСБТСДуС ажиллаж байна.

Энэ удаагийн тэмцээнд манай улсаас зохион байгуулагч орны давуу эрхийн дагуу зай тус бүрт эрэгтэй, эмэгтэй таван тамирчин оролцох бол гадаадын өсвөр тамирчид нэг зайд дөрвүүлээ өрсөлдөх аж. Тэмцээний талаарх мэдээллийг эргэн хүргэх болно.

Ч.БОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж