Ээлжит Гранпри тодорлоо

Хуучирсан мэдээ: 2014.06.27-нд нийтлэгдсэн

Ээлжит Гранпри тодорлоо

Монголын кино урлаг жил ирэх тусам маш эрчимтэй хөгжиж буй урлагийн салбар болж байгаа нь илт. Олон улсын кино наадмуудаас Гранпри шагналын эзэд ар араасаа тодорсоор байгаа. Энэ удаад Австри улсад жил бүр зохион байгуулагддаг олон улсын кино наадамд 240 гаруй богино хэмжээний кино өрсөлдсөнөөс “Шторк фильм”-ийн уран бүтээлчдийн бүтээсэн “Амирлангуй” гэх бүтээл тэргүүн байр эзэлжээ.

Уг бүтээлд гудамжинд өнчин өрөөсөн өссөнөөсөө болоод харгис нэгэн болсон “Анир охины амьдралыг өгүүлдэг аж.  Сэтгэлзүйн драм төрлийн уг бүтээлийг дэлхийн 10 орны шүүгчид үзэж сэтгэл нь хөдөлсөн тухайгаа тэмдэглэжээ. Тэмцээний ерөнхий шүүгч Америкийн найруулагч Хюго Антони Монголын урлаг дэлхийд өрсөлдөх хэмжээнд хүрчээ гэж манай уран бүтээлчдийг урамшуулсан нь Монголын кино урлаг Монгол төдийгүй дэлхийн хэмжээнд ойртсоор байгааг харуулсан зүйл боллоо.

Э.ТЭКҮ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж