Украин: Зургадугаар сарын 26

Хуучирсан мэдээ: 2014.06.27-нд нийтлэгдсэн

Украин: Зургадугаар сарын 26

Фото: РИА Новости. Валерий Мельников

 

-Кернес  амийг нь хөнөөх гэсэн оролдлогын талаар

 

Харьков хотын дарга амь насанд нь халдах оролдлогын талаар ярихдаа,  “Дотоод хэргийн сайд Аваковтай бид харилцаа тааруу гэдгийг би хэлж л байсан. Ийм дуулиантай хэрэг бидний харилцаанаас үл хамааран  хяналтад байх ёстой. Асуулт их хариу бага байна. Би тодорхой нэгэн хүний нэрийг цохон хэлж чадахгүй. Гэхдээ харин орон нутгийн тооцоо бодолт биш. Энд удаан тунгаан бодох хэрэгтэй. Хүн байхгүй асуудал үгүй гэсэн үг бий. Мэр байхгүй, дахин сонгоно гэсэн маягаар сонсогдож байна” хэмээсэн байна.

 

Фото:  РИА Новости. Сергей Козлов

 

-Зүүн өмнөд хязгаарын хэрэг явдлын улмаас  Краснодар мужид ирсэн Украины иргэдэд ажлын байр хангалттай. Дүрвэгсдийн урсгал нь ажилгүйдэл нөлөөлж чадахгүй хэмээн мужийн хөдөлмөрийн албаны төлөөлөгч хэлжээ.

 

-Чөлөөт худалдааны бүс байгуулах асуудал нь улс төрийн шийдвэр гэж герман шинжээчид үзэв

 

Украинтай чөлөөт худалдааны бүс байгуулах гэрээнд гарын үсэг зурах Европын холбооны шийдвэр нь улс төржсөн гэж Европын зөвлөлийн олон улсын харилцааны Берлин дэх салбарын шинжээч Штефан Майстер хэлэв.

 

Түүнтэй энэ талаар Германы гадаад бодлогын Зүүн Европын  асуудлын шинжээч Лиана Фикс  санал нэг байна. Түүний хэлснээр Гүрж, Молдав, Украинтай эвслээ гэхэд Европын холбоонд төдийлөн их ашиг өгөхгүй гэнэ.

 

 

-Хэвлэл: Украин хийн хомсдлоо Орон сууц, нийтийн аж ахуйн салбараар шийдэх хүсэлтэй

 

Оросын байгалийн хийн нийлүүлэлт тасарсныг хор хөнөөлийн энгийн иргэд хамгийн түрүүнд мэдэрнэ. Эрх баригчид асуудлыг дулаан, халуун усны хүрээнд шийдэн  тэдний үнийг нэмэх ажээ.

 

-Оросын Белгород мужид өдөр бүр Украинаас 3-10 мянган дүрвэгсэд орж ирж байгаа ба тэдний 3000 орчим хүн нь  уг мужид үлдэж байгаа тухай мужийн ОБА мэдээлжээ.

 

-"Днепр"  суман Мариуполь хотыг хянан “Азов” сумангийн хамт эргүүл хийж байгаа гэж УНИАН агентлаг мэдээлэв.

 

Фото: REUTERS/ Shamil Zhumatov

 

-Украинд  импичментын үйл ажиллагаа хялбарчлагдана

 

Үндсэн хуулийнд оруулах гэж байгаа засварын улмаас төрийн тэргүүний эрх мэдэл эрс хасагдах бөгөөд түүнд  итгэл үзүүлэх  үйл ажиллагаа хялбарчлагдана гэж хэвлэлээр бичиж байна.

 

-Донбасст “Шахтерск” тусгай суман байгуулагдав

 

Донбасст "Шахтерск" нэртэй тусгай суманг байгуулжээ. Уг сумангийн дарга Роман Онищенко шинэ анги нэгтгэлийг эртнээс зүүн хязгаарын сайн дурынханы эсрэг  тэмцэлд оролцож байгаа гэхдээ одоо л нэг албан ёсны боллоо гэж мэдэгджээ. Одоо Украинд Дотоод яамны 30 тусгай анги  үйл ажиллагаа явуулж байгаа гэнэ.

 

-Петр Порошенко шашины  удирдлагад хандав

 

Украины ерөнхийлөгч Петр Порошенко  шашиндаа хандан тус орны зүүн хэсэгт  энхийн төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд оролцохыг  уриалав.

 

-Украины 18 цэрэг амь үрэгджээ

 

Долоо хоногийн эвлэрлийн үеэр Украины хүчнийхний 18 хүн амь үрэгдэж, 27 цэргийн албан хаагч шархадсан тухай тус улсын тэргүүн Петр Порошенко мэдэгдлээ.  Мөн энэ үеэр Краматорскийн нисэх буудалд довтолсон сайн дурын цэргийнхний довтолгооны арми няцаасан гэнэ.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж