Архив EPA/SHAWN BALDWIN
“Ирак Левантгийн исламын улс” гэх бүлэглэлийн цэвсэглэсэн дайчид Иракийн эртний уран барилгын сувдын нэг болсон эртний хот Хатрын (Эль-Хадр) сүмийн цогцолборыг эзлэн авсан байна.
"ЮНЕСКО дэлхийн соёлын өвд оруулсан сүмийн цогцолборыг хамгаалж байсан цагдаа нар зугтан тэр сүм исламчуудын гарт орлоо” гэж The Daily Telegraph сонин дамжуулав.
Мэргэжилтнүүд эртний дурсгалын үнэ цэнэгүй бүтээл устгагдах аюулын эрмэгт ирснийг хэлж байна. Өмнө нь 2001 онд Афганистанд VI зууны үеийн асар том буддын чулуун хөшөөг устгасан тухай тэд дашрамд нь сануулж байна.
Мөн иймэрхүү байдал Иракийн хөрш Сирид үүсэн эртний дурсгалуудад ихээхэн хохирол хөнөөл үзүүлсэн байгаа.
Багдадаас хойд зүгт 290 км-ийн зайд орших эртний хот Хатра одоо зөвхөн балгас болон үлдсэн байгаа юм. Персийн булаан эзлэгчид хотыг 241 онд эзлээд устгасан юм. Тэр нь Парпяны хаант улсын худалдааны томоохон төв байжээ.
Балгасын Сүмийн цогцолборыг ЮНЕСКО 1985 онд дэлхийн соёлын өвийн жагсаалтад оруулсан байлаа.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР